Home / Дэлхийн мэдээ / Газын зурвас дахь гутамшигтай гал зогсоох хэлэлцээр.

Газын зурвас дахь гутамшигтай гал зогсоох хэлэлцээр.

Газын зурваст тогтоосон хэврэгхэн гал зогсоох хэлэлцээр дахин нурж, энгийн иргэдийн хохирол аймшигтай хэмжээнд хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор Израилын агаарын болон танкны цохилтын улмаас дор хаяж 27 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд нярай хүүхдүүд, эмнэлгийн ажилтнууд багтжээ. Халдлага Газын хойд хэсгийн Туффа хороолол болон өмнөд хэсгийн Хан Юнис хотын дүрвэгсдийн майхантай хуарангуудыг онцлон хамарсан нь олон сая хүнийг дахин айдаст автууллаа.

Хоёр улсын хооронд гал зогсоох хэлэлцээр 2025 оны аравдугаар сард байгуулснаас хойших хугацаанд л гэхэд 574 хүн амиа алдсаны 100 гаруй нь хүүхэд байгаа нь энэхүү хэлэлцээр бодитоор нуран унасны тод жишээ юм. Олон улсын зуучлагчид болох Египет, Катар улсууд гал зогсоох тохиролцоог сэргээхээр чармайж байгаа ч талууд бие биеэ буруутгасаар, бодит ахиц гарахгүй байна.

Албан ёсны мэдээгээр дайн эхэлсэн 2023 оны аравдугаар сарын 07-ны өдрөөс хойш Газын зурваст амиа алдсан Палестинчуудын тоо 71,851-д хүрч, 171,000 гаруй хүн шархадсан бол Израйл талаас 2,000 хүн амиа алдаж, 14,000 хүн шархадсан байна. Энэ нь орчин үеийн мөргөлдөөнүүд дундаас энгийн иргэдийн хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болоод байгааг харуулж байна. Израйлын тал энэхүү сүүлийн цохилтуудыг Хамас бүлэглэл Израйлын цэргүүд рүү гал нээж, нэг офицерыг шархдуулсанд өгсөн “бодит цагийн хариу үйлдэл” хэмээн тайлбарласан ч, цохилтод өртөж буй нь ихэвчлэн зэвсэггүй иргэд байсаар байна.

Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй нэг том хүчин зүйл бол зэвсэгт мөргөлдөөнөөс гадна давхар нүүрлэсэн хүмүүнлэгийн хямрал юм. Өвлийн хүйтэн, хоол хүнсний ноцтой хомсдол, олон улсын эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж бараг үгүй болсон нөхцөл байдал нь бөмбөгдөлтөөс гадна олон хүний амь насыг авч одож байгааг НҮБ анхааруулсаар байна. Зөвхөн бууны сумнаас бус, өлсгөлөн, согосны улмаас нас барах тохиолдол эрс нэмэгдэж буй нь Газад амьдрах бараг боломжгүй болсныг илтгэнэ.

Ийнхүү Газын зурвас дахин цус, нулимсанд живж, гал зогсоох найдвар улам бүдгэрч байна. Энгийн иргэд, ялангуяа хүүхдүүд хамгийн өндөр үнэ төлсөөр байгаа энэ мөргөлдөөн хэзээ зогсох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: Associated Press

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
1:27 pm, Sep 13, 2026
temperature icon 15°C
clear sky
25 %
1028 mb
4 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 7 mph 25% 1026 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 9 mph 28% 1025 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
9°/11°°C 0 mm 0% 1 mph 44% 1025 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 57% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 58% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 62% 1022 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 56% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%