Home / Дэлхийн мэдээ / 98 дахь удаагийн Оскарын ёслол: Энэ жилийн онцлох уран бүтээлүүд

98 дахь удаагийн Оскарын ёслол: Энэ жилийн онцлох уран бүтээлүүд

Оскарын шагнал гардуулах 98 дахь удаагийн ёслолын арга хэмжээ АНУ-ын Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т 2026 оны 3-р сарын 15-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн ёслолоор дэлхийн шилдэг кино уран бүтээлүүд өрсөлдөж нийт 24 төрөлд шагнал гардууллаа. Энэ үдшийн хамгийн том ялагч нь “One Battle After Another” киноны хамт олон болж, Шилдэг кино, Шилдэг найруулагч (Paul Thomas Anderson) зэрэг гол шагналуудыг хүртэж, Шилдэг туслах эрэгтэй дүр, Шилдэг хөрвүүлсэн зохиол, Шилдэг монтаж, энэ жил шинээр нэмэгдсэн Шилдэг дүр сонголт зэрэг төрлүүдэд нийт 6 Оскар авсан байна.

Энэ жилийн хамгийн олон төрөлд нэр дэвшсэн бүтээл бол “Sinners” бөгөөд нийт 16 номинацид өрсөлджээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Michael B. Jordan Шилдэг эрэгтэй гол дүрийн Оскарыг хүртсэнээс гадна Шилдэг эх зохиол, Шилдэг зураг авалт, Шилдэг кино хөгжим зэрэг хэд хэдэн ангилалд ялалт байгуулсан байна.

Мөн “Hamnet” киноны жүжигчин Jessie Buckley авьяаслаг жүжиглэлтээрээ Шилдэг эмэгтэй гол дүрийн Оскарын шагналыг хүртсэн нь ёслолын онцлох мөчүүдийн нэг байв.

Харин урлагийн шийдэл, техникийн гүйцэтгэлээр “Frankenstein” кино Шилдэг тайз, орчны загвар, Шилдэг хувцас загвар, Шилдэг нүүр будалт, үс засалт зэрэг ангиллуудад ялалт байгуулж онцгойрлоо.

Түүнчлэн Ази тивийн төлөөлөл “K-Pop Demon Hunters” кино Шилдэг хүүхэлдэйн кино болон Шилдэг дуу шагналыг хүртсэн бол, “Avatar: Fire and Ash” кино Шилдэг үзэгдэх эффект, “Sentimental Value” кино Шилдэг олон улсын кино шагналыг хүртэж энэ жилийн Оскарын ёслолд нэрээ тод үлдээж чадлаа.

Тоймч Х.Одхүү

#Oscars2026 #AcademyAwards #Cinema #ShortlyNews

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *