[shortly_shuurkhai_home]

Шуурхай мэдээ

ЗАР
Shortly.mn дээр зар байршуулна уу
Зар байршуулахыг хүсвэл холбоо барина уу
shortly.mn
Шортли Шуурхай — 2026.06.05
ШОРТЛИ ШУУРХАЙ
Өнөөдөр дэлхийд өрнөсөн 10 чухал мэдээ · 2026.06.05 Баасан
ШУУРХАЙ
01. 🚀 САНСАР — Хятад сарны баазын шинэ төлөвлөгөөгөө танилцуулав02. 🇯🇵💴 ЭДИЙН ЗАСАГ — Японд 35 жилийн дараах хамгийн өндөр цалингийн өсөлт бүртгэгдэв03. 🌡️ УУР АМЬСГАЛ — Энэтхэгт халуун 50°C хүрчээ04. 🤖 AI — Хиймэл оюун ухааны өрсөлдөөн шинэ шатанд орлоо05. 🦠 ЭРҮҮЛ МЭНД — Хятадад амьсгалын замын халдвар нэмэгдэж байна06. ⚽ СПОРТ — FIFA World Cup 2026 тасалбарын эрэлт дээд амжилт тогтоов07. 🚢 ХУДАЛДАА — Улаан тэнгисийн тээвэр сэргэж эхэллээ08. 🇨🇳💻 ТЕХНОЛОГИ — Хятад шинэ үеийн AI чип туршиж эхлэв09. 🏛️ ЕВРОП — Батлан хамгаалах шинэ сан байгуулахаар хэлэлцэж байна10. 🌍 ХҮН АМ — Дэлхийн хүн амын өсөлт түүхэн доод түвшинд хүрч байна01. 🚀 САНСАР — Хятад сарны баазын шинэ төлөвлөгөөгөө танилцуулав02. 🇯🇵💴 ЭДИЙН ЗАСАГ — Японд 35 жилийн дараах хамгийн өндөр цалингийн өсөлт бүртгэгдэв03. 🌡️ УУР АМЬСГАЛ — Энэтхэгт халуун 50°C хүрчээ04. 🤖 AI — Хиймэл оюун ухааны өрсөлдөөн шинэ шатанд орлоо05. 🦠 ЭРҮҮЛ МЭНД — Хятадад амьсгалын замын халдвар нэмэгдэж байна06. ⚽ СПОРТ — FIFA World Cup 2026 тасалбарын эрэлт дээд амжилт тогтоов07. 🚢 ХУДАЛДАА — Улаан тэнгисийн тээвэр сэргэж эхэллээ08. 🇨🇳💻 ТЕХНОЛОГИ — Хятад шинэ үеийн AI чип туршиж эхлэв09. 🏛️ ЕВРОП — Батлан хамгаалах шинэ сан байгуулахаар хэлэлцэж байна10. 🌍 ХҮН АМ — Дэлхийн хүн амын өсөлт түүхэн доод түвшинд хүрч байна
01
🚀 САНСАР
Хятад сарны баазын шинэ төлөвлөгөөгөө танилцуулав
Хятад улс 2026 оны 6-р сарын эхээр Олон улсын сарны судалгааны станц (ILRS)-ын шинэ хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү төсөл нь 2035 он гэхэд сарны өмнөд туйл орчимд байнгын судалгааны бааз байгуулах зорилготой бөгөөд одоогоор 17 гаруй улс, олон улсын байгууллага хамтран ажиллаж байна. Бээжин сарны баазаа нарны эрчим хүч, робот техник, хиймэл оюун ухаанд тулгуурлан хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Шинжээчид уг төслийг АНУ-ын Artemis хөтөлбөртэй өрсөлдөх хамгийн том сансрын санаачилга гэж үзэж байна.
— CCTV, Xinhua →
02
🇯🇵💴 ЭДИЙН ЗАСАГ
Японд 35 жилийн дараах хамгийн өндөр цалингийн өсөлт бүртгэгдэв
Японы томоохон компаниудын 2026 оны цалингийн хэлэлцээрийн дүнд дундаж цалин 5.4%-иар өсөхөөр болжээ. Энэ нь 1991 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Засгийн газар болон Японы Төв банк инфляцыг тогтвортой түвшинд хадгалах зорилгоор хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү өсөлт нь олон жил үргэлжилсэн эдийн засгийн зогсонги байдлыг арилгахад чухал нөлөө үзүүлж магадгүй байна.
— Nikkei, Reuters →
03
🌡️ УУР АМЬСГАЛ
Энэтхэгт халуун 50°C хүрчээ
Энэтхэгийн Ражастхан болон Дели орчмын бүсүүдэд агаарын температур 49–50°C хүрч, энэ жилийн хамгийн хүчтэй халалтын давалгаа үргэлжилж байна. Эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд 250 гигаваттаас давж, шинэ дээд амжилт тогтоожээ. Эрүүл мэндийн байгууллагууд өндөр настнууд болон хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хэт халалт Өмнөд Азийн хамгийн том сорилтуудын нэг болж байна.
— BBC, Reuters →
04
🤖 AI
Хиймэл оюун ухааны өрсөлдөөн шинэ шатанд орлоо
OpenAI, Google, Anthropic зэрэг компаниуд шинэ үеийн reasoning буюу логик дүгнэлт хийх чадвартай AI загваруудаа танилцуулж эхэллээ. Дэлхийн AI салбарын хөрөнгө оруулалт 2026 онд 500 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэсэн тооцоо гарчээ. Томоохон технологийн компаниуд дата төв, AI чип болон шинэ загваруудад тэрбум тэрбумаар хөрөнгө оруулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар AI салбар нь интернетийн дараах хамгийн том технологийн хувьсгал болж магадгүй байна.
— Reuters, CNBC →
05
🦠 ЭРҮҮЛ МЭНД
Хятадад амьсгалын замын халдвар нэмэгдэж байна
Хятадын хойд болон зүүн бүсүүдэд амьсгалын замын халдварын тохиолдол нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ. Одоогоор шинэ цар тахлын шинж тэмдэг ажиглагдаагүй ч тандалтын түвшинг нэмэгдүүлжээ. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа ч нөхцөл байдал хяналтад байгаа гэж албаныхан мэдэгдсэн байна. ДЭМБ уг нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж.
— CCTV, WHO →
06
⚽ СПОРТ
FIFA World Cup 2026 тасалбарын эрэлт дээд амжилт тогтоов
АНУ, Канад, Мексикт болох FIFA World Cup 2026 тэмцээний тасалбарын урьдчилсан бүртгэл хэдэн арван саяд хүрчээ. FIFA-ийн мэдээлснээр зөвхөн эхний шатанд 20 сая гаруй хүсэлт ирсэн байна. Тэмцээн 48 багийн оролцоотойгоор анх удаа зохион байгуулагдах бөгөөд нийт 104 тоглолт болно. Энэ нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тэмцээн болох төлөвтэй байна.
— FIFA, AP →
07
🚢 ХУДАЛДАА
Улаан тэнгисийн тээвэр сэргэж эхэллээ
Сүүлийн саруудад халдлагад өртөөд байсан Улаан тэнгисийн худалдааны замын хөдөлгөөн аажмаар хэвийн байдалдаа шилжиж байна. Дэлхийн нийт контейнер тээврийн ойролцоогоор 12% нь энэ бүсээр дамжин өнгөрдөг. Даатгалын зардал өндөр хэвээр байгаа ч олон компаниуд Суэцийн сувгийн маршрутаа сэргээж эхэлжээ. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд эерэг нөлөө үзүүлж магадгүй байна.
— Reuters, Lloyd’s List →
08
🇨🇳💻 ТЕХНОЛОГИ
Хятад шинэ үеийн AI чип туршиж эхлэв
Хятадын технологийн компаниуд дотооддоо хөгжүүлсэн өндөр хүчин чадалтай AI чипүүдийг туршиж эхэлжээ. Энэ нь АНУ-ын экспортын хязгаарлалтаас үүдсэн технологийн дарамтыг бууруулах зорилготой юм. Хятадын хагас дамжуулагчийн зах зээл 2026 онд 300 тэрбум ам.доллар давж магадгүй гэж шинжээчид тооцоолж байна. AI болон чипийн өрсөлдөөн АНУ–Хятадын технологийн тулааны гол талбар хэвээр байна.
— SCMP, Reuters →
09
🏛️ ЕВРОП
Батлан хамгаалах шинэ сан байгуулахаар хэлэлцэж байна
Европын холбоо батлан хамгаалах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор олон тэрбум еврогийн шинэ сан байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Украйны дайн эхэлснээс хойш Европын цэргийн зардал эрчимтэй өссөн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр шинэ сангийн хэмжээ 100 тэрбум еврогоос давах боломжтой аж. Энэхүү санаачилга нь Европын стратегийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
— Euronews, Reuters →
10
🌍 ХҮН АМ
Дэлхийн хүн амын өсөлт түүхэн доод түвшинд хүрч байна
НҮБ-ын шинэ тайланд дурдсанаар дэлхийн хүн амын өсөлтийн хурд сүүлийн 100 жилийн хамгийн бага түвшинд хүрчээ. Япон, Өмнөд Солонгос, Итали зэрэг орнуудад төрөлтийн түвшин хүн амаа нөхөн үржүүлэх хэмжээнээс доогуур хэвээр байна. Харин Африкийн олон улс хүн амын өсөлтөөр дэлхийд тэргүүлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар хүн амын бүтэц өөрчлөгдөх нь ирэх хэдэн арван жилийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх юм.
— НҮБ →
ЗАР
Shortly.mn дээр зар байршуулна уу
Зар байршуулахыг хүсвэл холбоо барина уу
shortly.mn

📊 ШОРТЛИ ТОЙМ

Гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ
ШИНЭ ТОЙМ

Од руу хөтөлсөн зам: Хон Конгийн анхны сансрын нисгэгч эмэгтэй

📅 2026.05.26 ✍ Х. Одхүү Холбоос →
Shortly.mn

🚀🌸 ШОРТЛИ ТОЙМ

Од руу хөтөлсөн зам: Хон Конгийн анхны сансрын нисгэгч эмэгтэй

Цагдаагийн офицероос дэлхийн тойрог замд — Лай Ка-Ингийн (黎家盈) урам зоригтой, гайхамшигт түүх

📅 2026.05.26  ·  ✍️ Х.Одхүү  ·  ⏱ 7 мин унших
Лай Ка-Ин — Хон Конгийн анхны сансрын нисгэгч
Лай Ка-Ин (黎家盈) — сансрын хувцастай албан ёсны портрет  ·  Эх сурвалж: CMSA / Xinhua

Баухиния (Хон Конгийн алдартай цэцэг) цэцгийн модоор хүрээлэгдсэн Хон Конгийн нэгэн гудамжинд өссөн бяцхан охин, нэгэн өдөр тэнгэрийн хил заагийг даван, дэлхийг гаднаас нь харах болно гэж хэн бодох билээ. Саяхан буюу 2026 оны 5 дугаар сарын 24-ний шөнө БНХАУ-ын Жюцюаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Шэньжоу-23 сансрын хөлөг галт дөл цацруулан тэнгэрт хөөрөхөд тэр охин буюу өнөөдрийн 43 настай Лай Ка-Ин хөлгийн дотор сууж байв. Тэр агшинд Хон Конгоос төрсөн анхны сансрын нисгэгч, үндэсний баатар, Хятадын сансарт ниссэн дөрөв дэх эмэгтэй мэндэлж, мөрөөдөл бодит болсныг дэлхий нийтэд гэрчлэн харуулав.

43
Нас
3
Хүүхдийн ээж
~2 жил
Сонгогдсоноос нислэг хүртэл
4 дэх
Хятадын эмэгтэй сансрын нисгэгч

📍 Лай Ка-Ин хаана төрж өссөн бэ?

Лай Ка-Ин 1982 оны 11 дүгээр сард Хон Конгийн Тяуэнь Ваань дүүрэгт төржээ. Тэрээр зуун жилийн настай дулаахан байшингууд болон орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудтай зэрэгцэн оршдог газар өссөн байна. Бяцхан охин бага насаа бүхэлдээ энэ хотод өнгөрөөж “энгийн нутгийн охин”-оос үндэсний сансрын хөтөлбөрийн гол тоглогч, үндэсний хэмжээний баатар болсон нь олныг гайхшируулсан билээ.

Түүний эцэг нь 1950-иад онд Хон Конгт цагаачлан ирсэн ч охиддоо багаас нь үндэсний төрийн дууллыг заан, “Эх орон үгүй бол гэр гэж үгүй” хэмээн сургадаг байжээ. Гэр бүл нь Хятадын эх газрын Гуандун мужийн Шуньдэгийн 800 жилийн настай тосгонтой холбоотой юм. Энэ нь түүний ард зогсож буй гэр бүлийн дулаан уур амьсгалыг харуулдаг.

Эгч Лай Ка-Мань дүүгээ тодорхойлохдоо “тэр маш сахилга баттай, тэвчээртэй, нямбай, ямар ч дарамт дор гайхалтай тайван байж чаддаг” хүн гэж хэлсэн байна. Эдгээр зан чанар нь ирээдүйд сансрын нисгэгчээр сонгогдоход нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн гэж тэр итгэдэг.

🌸 Нэг цэцэг, хоёр түүхэн агшин

Энэ түүхийн хамгийн гайхалтай хэсэг бол нэгэн цэцэгтэй холбоотой. Баухиния бол Хон Конгийн албан ёсны бэлгэдлийн цэцэг юм. Тод ягаан улаавтар өнгөтэй, таван дэлбээтэй энэ цэцэг Хон Конгийн төрийн далбаа, тэмдэг, тэр байтугай зоос дээр хүртэл байдаг. Хон Конгчуудын хувьд энэ цэцэг бол “манай нутаг, манай өвөрмөц онцлог” гэсэн утгатай. Лай Ка-Ин яг л энэ цэцэг дэлбээлдэг 11-р сард мэндэлсэн нь түүний хувь заяаг урьдчилан зөгнөсөн мэт байлаа.

Баухиния цэцэг — Хон Конгийн бэлгэдэл
Баухиния (Bauhinia × blakeana) — Хон Конгийн бэлгэдлийн цэцэг
Шэньжоу-23 нислэгийн албан ёсны тэмдэг
Шэньжоу-23 нислэгийн тэмдэг — зүүн дээд буланд баухинийн цэцэгтэй
Хон Конгийн төрийн туг — голд нь баухинийн цэцэгтэй
Хон Конгийн төрийн туг — голд нь таван дэлбээт баухинийн цэцэг улаан дэвсгэр дээр байрладаг
🌙 Эхний агшин — 1997 оны 6-р сарын 30-ны шөнө

Тэр нэгэн 1997 оны 6 дугаар сарын 30-ны дулаахан шөнө Хон Конг 156 жилийн колоничлолоос гарч, Хятадтай эргэн нэгдэж байв. Дөнгөж 15 настай Ка-Ин гэр бүлийнхэнтэйгээ Цим Ша Цуйн гудамжаар алхаж яваад яг шилжилтийн агшинд Хон Конгийн цагдаа нар хуучин тэмдгээ тайлж, голд нь баухинийн цэцэгтэй шинэ тэмдэг зүүж буйг нүдээрээ харсан юм.

Тэр гудамжинд зогсож буй охин ирээдүйд болох хоёр зүйлийг огт төсөөлсөнгүй: Нэгдүгээрт, нэгэн өдөр өөрөө яг тэр тэмдгийг зүүж, цагдаа болно гэж; Хоёрдугаарт, нэгэн өдөр яг тэр л баухинийн цэцгийг одод хүртэл авч очно гэж.

🚀 Хоёр дахь агшин — 2026 оны өнөөдөр

Удалгүй Ка-Ин сургуулиа төгсөж цагдаагийн офицер болсон бөгөөд, 29 жилийн дараа, тэр охин 43 настай сансрын нисгэгч болж, Хон Конгоос анхны сансарт ниссэн хүн болж оддын дунд хөвж явна. Шэньжоу-23 нислэгийн албан ёсны тэмдэг (mission insignia-нисгэгчид хувцсан дээрээ зүүдэг тэр тусгай бэлгэдэл) дээр яг л баухинийн цэцэг дүрслэгдсэн байв. 1997 онд цагдаагийн цээжин дээрх жижиг цэцэг өнөөдөр сансрын хувцсан дээр байрлан дэлхийн тойрог замд аялж явна.

Нэг цэцэг, нэг мөрөөдөл газраас тэнгэр өөд сансарт хүрч болдгийг нэг охины амьдрал харууллаа. 15 настай охин гудамжинд зогсож, ирээдүйгээ төсөөлж ч чадахгүй байсан бол өнөөдөр түүний түүх биднийг догдлуулж байна. Чи өнөөдөр хэн болохоо мэдэхгүй байж болох ч, маргааш хаана хүрэх, хэн болохыг хэн ч тааварлаж чадахгүй юм. Үүнийг зөвхөн чиний хүсэл мөрөөдөл, түүнийхээ төлөө хийх хичээл зүтгэл шийдвэрлэнэ.

🎓 Лай Ка-Ингийн Боловсрол ба мэргэжил

Тэрээр Хон Конгийн Их Сургуульд (HKU) компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн системийн чиглэлээр суралцаж 2004 онд бакалаврын зэргээр төгссөн. Дараа нь магистр, улмаар 2011 онд компьютерын криминалистикийн (computer forensics) чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

2012 онд Хон Конгийн Цагдаагийн Албанд элсэж, дижитал криминалистик болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн. Мөн алба хаах хугацаандаа цагдаагийн өндөр (дэд хурандаатай дүйцэх) цолонд хүрсэн нь технологийн мэдлэг, удирдах чадварыг хослуулсан карьерын тод жишээ юм.

Шэньжоу-23 нислэгийн гурван нисгэгчийн баг
Шэньжоу-23 баг: Лай Ка-Ин (зүүн), командлагч Жү Янжү (төв), нисгэгч Жан Жиюань (баруун)  ·  Эх сурвалж: CMSA

⏳ Лай Ка-Ингийн замналын чухал үе шатууд

1982 он
Хон Конгод төрсөн
2011 он
HKU-д компьютерын криминалистикийн докторын зэрэг хамгаалсан
2012 он
Хон Конгийн Цагдаагийн Албанд элсэж, кибер аюулгүй байдлаар мэргэшсэн
2024 оны 5 сар
Хятадын 4 дэх багц сансрын нисгэгч сонгон шалгаруулалтад оролцож Хон Конгоос цорын ганц ачааны мэргэжилтнээр сонгогдсон
2024 оны 8 сар
Хятадын Цэргийн сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнд албан ёсоор элсэж, бэлтгэлд оров
2026 оны 5-р сарын 24
Шэньжоу-23 хөлгөөр сансарт хөөрч, шинэ түүх бичив 🚀
Чан Жэн-2F пуужин хөөргөлтөнд бэлэн
Шэньжоу-23-ыг тээсэн “Чан Жэн-2F” пуужин Жюцюаны төвд
Тяньгун сансрын станц дэлхийн тойрог замд
Тяньгун сансрын станц — Лай Ка-Ингийн зорьсон газар, дэлхийн тойрог замд

💪 Лай Ка-Инг юуг даван туулсан бэ?

Хамгийн гайхалтай нь тэрээр сансрын нисгэгчдийн ангид элссэнээс хойш ердөө хоёр жилийн дотор сансарт ниссэн юм. 120 орчим нэр дэвшигчийн дундаас гурван шатны хатуу шалгаруулалтыг давж, 1,700 цагийн эрчимтэй бэлтгэл хийсний эцэст сансарт нисэхэд бэлэн болсон байна. Бэлтгэлийн хугацаа маш шахуу байсан тул баг бүхэл бүтэн нэг жил гаруйн дадлага сургуулилтыг богино хугацаанд багтаах шаардлагатай болжээ.

Дадлагын явцад 72 цагийн нойргүйдлийн сорилт: Туйлын ядаргааны үед Лай рефлексийн хувьд кантон хэл (Хонконг болон Хятадын өмнөд хэсэгт хэрэглэгддэг хятад хэлний нэг төрөл)-ээр ярьж эхэлсэн гэдгээ дурсан ярьжээ. Тэрээр мөн ой, агуй, цөлд явагдсан амьд үлдэх сургуулилтаар багийнхантайгаа гүн нягт холбоо тогтоосон тухайгаа дурсан ярьсан юм.

Хамгийн хүнд золиос юу байв? Гэр бүлээ орхих: 2024 онд сансрын нислэгийн багт сонгогдох үед гурван хүүхэд нь бага сургуулийн насныхан байсан. Одоо тэднийг хоёр талын өвөө эмээ, гэр бүлийн гишүүд асарч байна. Эгчийнх нь хэлснээр, сансрын аяллын хамгийн хүнд хэсэг нь гэр бүлээсээ салах явдал байсан. Гэвч сүүлд түүнтэй уулзахад нүднээс нь урьдынхаас ч илүү шийдэмгий зориг харагдсан гэж дурсан ярьжээ.

Лай Ка-Ин хөөрөхийн өмнө гараа даллаж байна
Сансрын хувцсаа өмсөж, нислэгт гарахын өмнөх агшин  ·  Эх сурвалж: CMSA / Xinhua

Лай Ка-Ин биеийн өндөр бэлтгэлтэй байдгаа эрүүл амьдралын хэв маягтай холбодог ч уламжлалт Хон Конгийн “өндөгний вафли” амттанд бол насан туршдаа дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна. Энэ нь түүний эх оронч, хүн чанарын дулаахан талыг харуулдаг.

Лай Ка-Ин, олон жилийн бэлтгэлийнхээ дараа түүхэн нислэгт гарахдаа ийн хэлж байв.

Энэ бол ховор бөгөөд хүнд хүчир хөдөлмөрөөр олж авсан гайхалтай боломж.

🌟 Лай Ка-Инг бидэнд, тэр тусмаа охидод яагаад ийм их урам зориг өгч байна вэ?

Лай Ка-Ин олон нийтэд гараа өргөн мэндчилж байна
Хон Конгийн анхны сансрын нисгэгч — шинэ үеийнхэнд урам зориг өгсөн дүр төрх  ·  Эх сурвалж: Xinhua

Лай Ка-Ингийн түүх бидэнд нэг энгийн ч гүн утгатай үнэнийг сануулдаг юм. Хүн төрсөн газартаа л амьдарч, тогтсон карьертайгаа аюулгүй явсаар байж болох байсан атлаа зүрх сэтгэлийнхээ дуудлагыг сонсож, шинэ замаар зүтгэх зориг гаргаж чадна гэдэг гайхалтай хэрэг. Гэр бүлтэй, гурван хүүхдийн ээж, 40 гарсан насандаа бүхэл бүтэн шинэ салбарт түүх бичсэн нь мөрөөдөлд хэзээ ч хэтэрхий оройтсон гэсэн зүйл байхгүй гэдгийн тод илэрхийлэл боллоо.

Цагдаагийн ширээний ард сууж байсан дижитал криминалистикийн мэргэжилтэн өнөөдөр одод дунд хөвж яваа нь мэдлэг, тэвчээр, шантаршгүй зориг гурав нийлбэл хүний хүрч чадахгүй өндөр гэж үгүй гэдгийг бидэнд нотолж байна. Тэр охины гаргасан зам, нэгэн цэцгийн түүх өнөөдөр тэнгэр өөд харан зогсож буй хүүхэд, залуучуудын чихэнд “чи ч бас чадна” гэж итгэлтэйгээр шивнэж байна.

Эх сурвалж: Xinhua, CGTN, South China Morning Post, The Standard HK, Caixin Global, Space.com, Wikipedia →

📰 Илүү ихийг shortly.mn дээр

📲 Манай сувгийг дагаарай: messenger.com/channel/Shortly.mn

Хятадын шинэ Long March-12B пуужин анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ 🚀 Шортли Мэдээ Хятадын шинэ Long March-12B пуужин анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ 2026-06-01 · Сансар · Хятад БНХАУ-ын шинэ үеийн Long March-12B пуужин зургаадугаар сарын 1-нд Бээжингийн цагаар 16:40 минутад Дунфэнги...

Рекламны орон зай · Shortly.mn
📞 8500-5050
Зар байршуулахыг хүсвэл холбоо барина уу
ЗАР
Shortly.mn дээр зар байршуулна уу
Зар байршуулахыг хүсвэл холбоо барина уу
shortly.mn

Видео үзэх

Now Playing
    Рекламны орон зай · Shortly.mn
    📞 8500-5050
    Зар байршуулахыг хүсвэл холбоо барина уу