Дэлхийн Католик шашны тэргүүн XIV Пап Лео 3 дугаар сарын 15-ны өдөр Ойрх Дорнодын хурцадмал байдлын талаар нухацтай мэдэгдэл хийж, зэвсэгт мөргөлдөөнийг даруй зогсоохыг дэлхийн удирдагчдад уриалав.
Тэрээр “хүчирхийлэл хэзээ ч энх тайвныг авчирдаггүй” хэмээн онцолж, дипломат яриа хэлэлцээг эхлүүлэхийг хүчтэй шаарджээ. Пап мөн дайны улмаас энгийн иргэд, ялангуяа хүүхдүүд амь үрэгдэж байгаад гүн эмгэнэл илэрхийлж, “тэсрэх чимээ, буун дуу намжиж, хүн төрөлхтөн эв нэгдлийг сонгох цаг ирсэн” гэж мэдэгдсэн байна.
Католик бол дэлхийн хамгийн том христийн урсгал бөгөөд ойролцоогоор 1.3-1.4 тэрбум хүн дагаж шүтдэг нөлөө бүхий шашин юм. Энэ нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 17-18 хувь гэсэн үг юм.
Католик шашин Европ, Америк, Латин Америк, Африк, Филиппин зэрэг олон бүс нутагт хүчтэй нөлөөтэй бөгөөд дэлхийн 190 гаруй улсад католик сүмүүд үйл ажиллагаа явуулдаг. Католик шашны төв нь Ватикан хот бол тэргүүн нь XIV Пап Лео билээ.
Энх тайван эргэн ирэх болтугай.
Эх сурвалж: Reuters
#Ватикан #РомынПап #Дайн #ЭнхТайван #Дэлхий #Shortlymn






