Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Япон улс одоогоор Хормузын хоолойд тээвэр хийж буй танкеруудыг хамгаалах цэргийн ажиллагаанд оролцох төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр парламентын хуралдаанд ямар ч шийдвэр гаргаагүй, зөвхөн хууль эрх зүйн хүрээнд ямар боломж байгааг судалж байна гэж онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнууддаа стратегийн чухал тээврийн гарц болох Хормузын хоолойг хамгаалахад цэргийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан ч Япон, Австрали зэрэг улсууд одоогоор цэргийн хөлөг илгээх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Хормузын хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг бөгөөд бүс нутгийн зөрчил хурцадсанаар дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон эрсдэл үүсэж үнийн хөөргөдөл бий болоод байна.
Эх сурвалж: Reuters
#Shortly#Hormuz #Japan #MiddleEast #OilMarket #Geopolitics





