АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Трамп дахин сонгогдсоноос хойш 100,000-аас дээш гадаадын визийг цуцалжээ. Энэ нь ерөнхийлөгч Трампын баримталж буй хатуу цагаачлалын бодлогын үр дүн юм.
Ерөнхийлөгч Трампын засаглал “Америкийн аюулгүй байдлыг хамгаалах, хууль сахиулах” бодлогын хүрээнд виз олгох, хянах шалгалтыг чангатгасан бөгөөд гадаадын иргэдийн нийгмийн сүлжээ, онлайн үйл ажиллагааг нарийвчлан шалгах, мөн “болзошгүй аюул бүхий” гэж үзсэн хүмүүсийн визийг шуурхай цуцлах Continuous Vetting Center гэх шинэ төв байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Reuters






