Home / Дэлхийн мэдээ / Ираны нөхцөл байдал дээрдэх үү?

Ираны нөхцөл байдал дээрдэх үү?

Исламын Бүгд Найрамдах Иран улсад сүүлийн гурван долоо хоногийн турш үргэлжилж буй жагсаал, нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас хамгийн багадаа 544 хүн амиа алдсан тухай олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Жагсаалд оролцогчид Ираны Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж,

  • Шударга ёс тогтоох,
  • Хүний эрхийг хамгаалах,
  • Амьдралын өртөг, инфляцыг бууруулах,
  • Цалин хөлсийг нэмэгдүүлэх,
  • Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох шаардлагуудыг хүчтэй илэрхийлж байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийг голчлон залуу үеийн төлөөллүүд удирдан зохион байгуулж байгаа бөгөөд оюутнууд, ажил хайгч залуус дэмжиж, өргөнөөр нэгдсэн нь нөхцөл байдлыг богино хугацаанд намжаахад хүндрэл учруулж байна.

Иран улс нь 1.6 сая км² газар нутагтай, 87 сая хүн амтай, байгалийн баялаг ихтэй боловч эдийн засгийн хүндрэл бэрхшээл, өндөр инфляц, авлигын түвшин өндөр зэрэг асуудлууд олон жилийн турш хуримтлагдсаар иржээ. Олон улсын Transparency байгууллагын үнэлгээгээр Иран улс авлигын индексээр 151-д эрэмбэлэгддэг байна.

Эх сурвалж: CNN, Transparency International

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *