Исламын Бүгд Найрамдах Иран улсад үүсээд байсан нөхцөл байдлын улмаас аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын орон зайг бүрэн хаагаад байсан билээ. Үүний нөлөөгөөр Ираны дээгүүр дамжин нисдэг олон улсын нислэгүүд чиглэлээ өөрчилж, Турк, Каспийн тэнгис, Персийн булан болон Төв Азийн орнуудын дээгүүр тойрч нисэхэд хүрсэн юм.
Энэ хугацаанд зарим агаарын тээвэрлэгчид нислэгээ цуцлах, хойшлуулах шийдвэр гаргасан бол Ойрх Дорнод–Европ–Ази чиглэлийн нислэгүүдэд саатал, нэмэлт зардал үүсжээ. Нислэгийн зам уртассан нь нислэгийн хугацаа сунжрах, шатахууны хэрэглээ нэмэгдэх шалтгаан болж, агаарын тээвэрлэгчдийн зардлыг өсгөсөн байна.
Харин одоо Иран улс агаарын орон зайгаа үе шаттайгаар нээж эхэлсэн нь олон улсын агаарын тээвэрлэгчдэд эерэг дохио болж байна. Ингэснээр нислэгүүд хэвийн горимд шилжих, саатал буурах төлөвтэй байна.
Эх сурвалж: Flightradar24.com






