Болгар улсын Ерөнхийлөгч Румен Радев албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь Болгар улсын улс төрийн хямралтай нөхцөл байдалд цэг тавьж байна.
Өдгөө 62 настай тэрээр ирэх сард болох парламентын сонгуулийн өмнө энэ алхмыг хийж байгаа бөгөөд улс төрийн нөхцөл байдал улам хурцадсан үед гаргаж буй чухал шийдвэр гэж шинжээчид дүгнэж байна.
Хэрвээ Болгарын дээд шүүх Радевын огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл Дэд Ерөнхийлөгч Илиана Йотова түр Ерөнхийлөгчөөр ажиллана.
Болгар улсад саяхан өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн, авлигын эсрэг жагсаалуудын дараа эрх баригчдын засгийн газрыг солихоор болсон бөгөөд шинэ засгийг байгуулах оролдлогууд амжилтгүй болсноос болж ээлжит бус сонгууль явуулах шаардлага үүссэн байна. Болгар улс сүүлийн 5 жилд найм дахь удаагаа парламентын сонгууль явуулах гэж байгаа юм.
Улс төрийн энэхүү тогтворгүй байдал нь Болгарын дотоод бодлого төдийгүй Европын бүс нутгийн улс төр, эдийн засгийн орчинд тодорхой нөлөө үзүүлж буйг ажиглагчид онцолжээ.
Эх сурвалж: Reuters






