Home / Улс төр / Уганда улсыг 81 настай Ёвери Мусевени үргэлжлүүлэн удирдана.

Уганда улсыг 81 настай Ёвери Мусевени үргэлжлүүлэн удирдана.

Зүүн Африкт байрлах Уганда улс ерөнхийлөгчийн сонгуулиа 2026 оны 1-р сарын 15-нд зохион байгууллаа. Сонгуулийн албан ёсны дүнгээр Ёвери Мусевени 71.65 хувийн илт давуу санал авч, 7 дахь удаагаа тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Энэхүү ялалт нь 81 настай Ёвери Мусевенийг Африк тивийн хамгийн урт хугацаанд засагласан төрийн тэргүүн хэвээр үлдээж байгаа бөгөөд тэрээр ойролцоогоор 50 сая хүн амтай Уганда улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг 1986 оноос хойш тасралтгүй хашиж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр олонх сонгогчид түүнийг дэмжсэн ч, нөгөө талд сонгуулийн ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, сөрөг хүчний орон зайтай холбоотой шүүмжлэлүүд мөн гарч байна.

Эх сурвалж: Aljazeera

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *