Home / Технологи / Хятадад робот замын цагдаа ажиллаж эхэллээ

Хятадад робот замын цагдаа ажиллаж эхэллээ

Хятадын Вуху хотод 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ачаалал ихтэй уулзварт ухаалаг робот замын цагдаа туршилтаар ажиллаж эхэллээ.

Робот нь хөдөлгөөнт тавцан дээр суурилж, гэрлэн дохионы системтэй холбогдон замын цагдаагийн зааварчилгаатай хамтран тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж байна. Түүнчлэн замын дүрэм зөрчсөн мотоцикл, унадаг дугуйн хөдөлгөөнийг таних, сануулах, зөрчлийг бүртгэх чадвартай аж.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэхүү робот нь оргил ачааллын үед олон давтагддаг ажлыг автоматжуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд ирээдүйд ухаалаг хотын чухал шийдэл болох боломжтой гэжээ.

Эх сурвалж: CCTV

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *