Home / Эдийн засаг, бизнес / Европ дотроо хагарч эхэллээ. Шалтгаан юу байв?

Европ дотроо хагарч эхэллээ. Шалтгаан юу байв?

Европын Холбооны дотор эрчим хүчний бодлогоос үүдэлтэй ноцтой зөрчил ил гарч эхэллээ. Унгар, Словак хоёр улс 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Европын холбоонд шууд шахалт үзүүлж, Оросын хийн хоригийг цуцлахыг шаардлаа.

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Европын Комиссыг “өөрийгөө живүүлж буй хөлөг онгоц” гэж зүйрлэн, одоогийн бодлого нь Европыг эрчим хүчний хямрал руу түлхэж байна хэмээн мэдэгдэв. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ч үүнийг дэмжиж, хоригийг яаралтай зогсоохыг уриаллаа.

Энэ зөрчил санамсаргүй үүссэн зүйл байсангүй. Учир нь Ойрх Дорнод дахь хурцадмал байдал, Хормузын хоолойн боогдолт нь Европын эрчим хүчний аюулгүй байдлыг улам дордуулж байна. 2026 оны 3 дугаар сарын байдлаар Европын хийн нөөц ердөө 27 хувьд хүрсэн нь олон жилийн дундаж 41 хувиас мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт болж байна. Өвлийн бэлтгэлд шаардагдах зардал ч огцом өсөж, 40 тэрбум ам.долларт хүрээд байна.

Нөгөө талаас авч үзвэл Европ Оросоос хараат байдлаа бууруулж чадсан. Орос-Украйны дайнаас өмнө 2021 онд Оросын хий Европын Холбооны импортын 40 орчим хувийг бүрдүүлж байсан бол 2025 он гэхэд 6 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна. Гэвч энэ шилжилтийн үнэ Европын ард иргэдийн нуруун дээр өндөр дүнгээр тусаж, сүүлийн таван жилд цахилгааны үнэ дунджаар 38 хувиар өсөөд байна.

Европын холбоо, Европын комисс хориг арга хэмжээнээсээ ухрахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн бөгөөд Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Оросын эрчим хүчинд буцаж очих нь стратегийн том алдаа” гэж мэдэгдээд, 2027 он гэхэд хориг бүрэн хэрэгжих ёстой гэж тодотгов.

Ингэснээр Европын Холбооны дотор “эрчим хүчний бодлого болон бодит хэрэгцээ” гэсэн хагарал улам гүнзгийрч байна. Унгар, Словак хоёр шаардлагаа үргэлжлүүлбэл Европ доторх энэхүү хагарал улам гүнзгийрэх бөгөөд Оросын эсрэг авсан хоригийг цуцлах хүсэлтэй улсуудын тоо өсөх магадлалтай юм.

Үүнтэй зэрэгцэн Европ даяар цагаачлалын асуудал улам хурцдаж байна. Ойрх Дорнод, Африк, Азийн зарим бүс нутгаас ирж буй хууль бус цагаачдын урсгал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, олон улсын хилийн хяналт, дотоод аюулгүй байдал, нийгмийн үйлчилгээний системд томоохон дарамт үүсгэж байна. Зарим улс хатуу бодлого баримтлахыг шаардаж байхад нөгөө хэсэг нь хүний эрх, нээлттэй бодлогыг хамгаалж байгаа нь Европын Холбооны доторх улс төрийн зөрчлийг улам нэмэгдүүлж байна.

Цаашид дэлхийн геополитикоос шалтгаалж олон улсын эрчим хүчний хэрэглээ, нөөцийн асуудал, цагаачлалын бодлого маргаан дагуулсан хэвээр байх бөгөөд шинжээчид улс орнуудын байр суурийг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: Reuters, Guardian

#Европ #ЭрчимХүч #Орос #Унгар #Словак #EU #EnergyCrisis #Geopolitics #Shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
5:35 pm, Apr 20, 2026
temperature icon 12°C
clear sky
14 %
1010 mb
18 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:54 am
Sunset: 7:48 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
3°/9°°C 0 mm 0% 3 mph 24% 1010 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
2°/5°°C 0 mm 0% 3 mph 33% 1012 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
1°/1°°C 0 mm 0% 4 mph 47% 1014 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 7 mph 74% 1019 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-0°/-0°°C 0 mm 0% 6 mph 74% 1020 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 7 mph 45% 1017 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 32% 1014 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 14 mph 26% 1012 mb 0 mm/h