Home / Дэлхийн мэдээ / Шортли шуурхай: Трамп Иранд гал зогсоох хугацааг сунгалаа. Гэхдээ тодорхой өдөр хэлсэнгүй.

Шортли шуурхай: Трамп Иранд гал зогсоох хугацааг сунгалаа. Гэхдээ тодорхой өдөр хэлсэнгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг Пакистаны хүсэлтээр хугацаагүй сунгаж буйгаа мэдэгдлээ.

АНУ-Ираны хооронд 4 дүгээр сарын 8-нд хэрэгжиж эхэлсэн 2 долоо хоногийн гал зогсоох тохиролцоо өнөөдөр буюу 4 дүгээр сарын 22-нд дуусах ёстой байсан ч ийнхүү тодорхойгүй хугацаагаар сунгагдав.

Трамп 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Truth Social сүлжээнд бичихдээ Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф болон армийн командлагч Асим Мунир нарын хүсэлтээр цэргийн ажиллагааг түр хойшлуулсан гэжээ. Тэрээр “Ираны дотоод улс төр хуваагдалтай хэвээр байгаа тул нэгдсэн байр суурь гаргах хүртэл халдлагыг зогсоож байна” хэмээн онцолсон байна.

Гэвч АНУ Ираны боомтуудад тавьсан далайн бүслэлтийг үргэлжлүүлэхээ мэдэгдэж, энэ нь Тегеранд өдөрт ойролцоогоор 500 сая ам.долларын эдийн засгийн хохирол учруулж буйг дурджээ.

Харин Ираны тал хэлэлцээрийг үргэлжлүүлэх эсэх дээр эцсийн шийдвэр гаргаагүй байна. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багей АНУ-ын бүслэлтийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдэж, “сүрдүүлгийн дор” яриа хэлэлцээ хийхгүй гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: NBC News, Reuters

#Иран #АНУ #Трамп #ГалЗогсоол #ХормузынХоолой #Пакистан #Iran #USA #Trump #Ceasefire #MiddleEast #Shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
1:51 pm, Nov 13, 2026
temperature icon 4°C
scattered clouds
41 %
1018 mb
9 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 7:54 am
Sunset: 5:18 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 10 mph 41% 1018 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
-1°/2°°C 1 mm 100% 2 mph 59% 1019 mb 0.51 mm/h
8:00 pm
temperature icon
-4°/-1°°C 1 mm 100% 2 mph 76% 1021 mb 0.58 mm/h
11:00 pm
temperature icon
-7°/-7°°C 0.94 mm 94% 2 mph 92% 1024 mb 0.72 mm/h
2:00 am
temperature icon
-2°/-2°°C 1 mm 100% 4 mph 96% 1025 mb 1.02 mm/h
5:00 am
temperature icon
-10°/-10°°C 1 mm 100% 6 mph 92% 1027 mb 0.74 mm/h
8:00 am
temperature icon
-13°/-13°°C 0.8 mm 80% 6 mph 91% 1030 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
-8°/-8°°C 0 mm 0% 7 mph 80% 1031 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%