БНХАУ өмнө нь ихэвчлэн их сургуулийн судалгаа, туршилтын төслүүдийн хүрээнд хиймэл оюун ухаан (AI)-ы хөгжлийг хязгаарлаж байсан бол өнөөдөр Хятадын үндэсний хөгжлийн стратегийн салшгүй нэг хэсэг болж байна. 2026 онд Хятадын AI-ийн хурдацтай өсөлт нь туршилтаас бодит хэрэгжилт, амьдралд нэвтрэх төлөвтэй байна.
Хиймэл оюун ухаан нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн шинэчлэлийг дэмжих, урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтыг татах гол хөдөлгөгч хүч болж байна. Үүний зэрэгцээ дотоодын чип үйлдвэрлэл, үүлэн дэд бүтэц, AI загваруудын ахиц нь Хятадын технологийн бие даасан байдлыг улам бэхжүүлж АНУ-тай өрсөлдөх байр суурийг эрэлхийлж байна.
Мөн Хятадын компаниуд AI-д суурилсан шийдлүүдээ дэлхийн зах зээлд идэвхтэй нэвтрүүлж эхэлснээр тэдний нөлөө зөвхөн үндэсний хүрээнд бус, бүс нутаг, олон улсын зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, технологийн стандартуудыг тодорхойлох түвшинд ахиулах төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар 2026 онд Хятадын AI-ын зах зээлийн хэмжээ 26.44 тэрбум доллар хүрэх бөгөөд хиймэл оюуны энэ шат дараалсан, системтэй хэрэгжилт нь тус улсыг дэлхийн AI-ийн өрсөлдөөнд гол тоглогчдын нэг болгож, ойрын жилүүдэд дэлхийн эдийн засаг, технологийн чиг хандлагад бодитой нөлөө үзүүлнэ гэжээ
Эх сурвалж: Xinhua News






