Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадам болох Academy Awards нь тус салбарын жилийн хамгийн чухал үйл явдал билээ. 2026 оны Оскарын шагнал гардуулах 98 дахь удаагийн ёслол 3 дугаар сарын 15-нд АНУ-ын Лос Анжелес хот дахь Dolby Theatre-т зохион байгуулагдана. Ёслолыг комедиан Conan O’Brien хөтлөх бөгөөд АНУ-д ABC телевиз болон Hulu стримингээр шууд дамжуулан үзүүлэх юм.
Энэ удаагийн Оскарт 2025 онд нээлтээ хийсэн шилдэг кино, жүжигчид, найруулагчид 24 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд “Шилдэг кастинг” буюу дүр сонголт гэсэн шинэ ангилал анх удаа багтсанаараа онцлог болж байна.
Энэ удаагийн наадамд Ryan Coogler продюсерын найруулсан Sinners кино 16 төрөлд нэр дэвшиж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
Гол дүрийн нэр дэвшигчдэд Timothée Chalamet, Leonardo DiCaprio, Jessie Buckley, Kate Hudson зэрэг кино одууд багтаж байна.
Харин олон нийтийн анхаарлын төвд өндөр хүлээлттэй байсан алдарт дуучин Ariana Grande болон Cynthia Erivo нарын Wicked: For Good кино нэр дэвшсэнгүй.
Эх сурвалж: Associated Press






