Home / Эдийн засаг, бизнес / Amazon 16,000 ажлын байраа цомхотгож эхэллээ

Amazon 16,000 ажлын байраа цомхотгож эхэллээ

Дэлхийн цахим худалдаа, технологийн салбарын аварга Amazon 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ойролцоогоор 16,000 ажилтнаа цомхотгож эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь сүүлийн хэдхэн сарын дотор хэрэгжүүлж буй хоёр дахь томоохон ажлын байрны хасалт бөгөөд компанийн зардлаа бууруулах, байгууллагын бүтцийг илүү үр ашигтай болгох бодлогын нэг хэсэг юм.

Amazon-ын удирдлагуудын тайлбарласнаар уг шийдвэр нь удирдлагын шат дамжлагыг цөөлөх, давхардсан чиг үүргийг арилгах, үйл ажиллагааны хурдыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын хэрэглээг өргөжүүлэх нь ажлын байрны бүтэц, шаардлагад бодит өөрчлөлт авчирч байгааг онцолжээ.

Ажлын байрны хасалт нь голчлон корпорацийн түвшний буюу өөрөөр хэлбэл удирдлага, менежмент, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц (HR), маркетинг, PR, хууль, комплаенс, IT, дата, бизнес анализ, стратеги, төсөл, инновац зэрэг чиглэлийн ажилтнуудыг хамарч байна.

Компанийн АНУ дахь салбарт ажиллаж буй ажилтнуудад 90 хоногийн хугацаанд дотооддоо өөр ажлын байр хайх боломж олгох бөгөөд хэрэв тохирох байр олдохгүй тохиолдолд нөхөн олговор, эрүүл мэндийн даатгалын үргэлжлэл, карьерын зөвлөгөө зэрэг дэмжлэг үзүүлэх аж.

Amazon өмнө нь 2025 оны сүүлээр мөн 14,000 орчим ажлын байрыг цомхотгож, хиймэл оюун ухаан, дата төв болон дэвшилтэт технологид илүү төвлөрөх стратегиа зарласан билээ. Үүнээс харахад тус компани COVID-19 цар тахлын үеэр эрчимтэй тэлсэн хүний нөөцөө шинэ технологийн эринтэй нийцүүлэн дахин зохион байгуулж эхэлсэн нь тодорхой болж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Amazon-ын энэхүү алхам нь ганц компанийн шийдвэр бус бөгөөд дэлхийн технологийн салбарт өрнөж буй өргөн хүрээний чиг хандлагын нэг хэсэг юм. Томоохон технологийн компаниуд ашигт ажиллагаа, үр ашгийг нэн тэргүүнд тавьж, уламжлалт ажлын байрны тоог бууруулан, хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалт руу эрчимтэй шилжиж байна.

Эх сурвалж: Associated Press

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
2:58 pm, Sep 13, 2026
temperature icon 16°C
clear sky
25 %
1025 mb
2 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
15°/16°°C 0 mm 0% 8 mph 28% 1026 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
10°/12°°C 0 mm 0% 1 mph 45% 1024 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 60% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 62% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 63% 1021 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 57% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 7 mph 33% 1016 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%