Home / Дэлхийн мэдээ / Хойд Солонгос хөлөг онгоц дээрээс пуужин хөөргөх туршилтыг амжилттай хийжээ.

Хойд Солонгос хөлөг онгоц дээрээс пуужин хөөргөх туршилтыг амжилттай хийжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шинэ байлдааны хөлөг онгоц дээрээс стратегийн далавчит пуужин хөөргөх туршилтыг биечлэн ажигласан тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Туршилт нь 5000 тонн жинтэй шинэ үеийн сөнөөгч хөлөг болох Choe Hyon дээрээс хийгдсэн байна.

Туршилтын үеэр хөлөг онгоцноос далай-газрын чиглэлтэй стратегийн “cruise missile” хөөргөсөн бөгөөд уг систем нь Хойд Солонгосын тэнгисийн цэргийн довтолгооны чадавхыг нэмэгдүүлэх гол зэвсэг гэж Пхеньян мэдэгдэв. Удирдагч Ким Жон Ун энэ хөлгийг улсынхаа тэнгисийн хамгаалалтын шинэ бэлгэ тэмдэг гэж тодорхойлжээ.

Шинэ хөлөг онгоц нь олон төрлийн пуужин хөөргөх босоо хөөргөгч систем (VLS)-тэй бөгөөд агаарын, далайн болон газрын байг онох чадвартай зэвсгүүдийг тээвэрлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Хойд Солонгос ойрын жилүүдэд тэнгисийн цэргийн хүчиндээ илүү олон энэ төрлийн сөнөөгч хөлөг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү туршилт нь Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал хурцдаж буй үед Хойд Солонгос цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой тэнгисийн хүчин хөгжүүлж байгааг олон улсад харуулсан үйлдэл боллоо.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera

https://www.facebook.com/share/r/1HrtZvtPTL

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *