Home / Дэлхийн мэдээ / Үлгэр жишээ Сир Давид Бэкхэмийн гэр бүлд юу тохиолдов?

Үлгэр жишээ Сир Давид Бэкхэмийн гэр бүлд юу тохиолдов?

Английн домогт хөл бөмбөгийн тамирчин Дэвид Бэкхэм болон алдарт дуучин, загвар өмсөгч, дизайнер Виктория Бэкхэм нарын гэр бүлд томоохон маргаан, хуваагдал үүсжээ. Тэдний том хүү Бруклин Бэкхэм болон түүний эхнэртэй үүссэн таагүй харилцааны зөрчил олон нийтийн анхаарлыг татаж байна.

Бруклин Бэкхэм нийгмийн сүлжээнд эхнэр Никола Пельтзтэйгээ харилцах харилцаанд нь эцэг эх нь оролцож, зориуд сүйтгэх гэж оролдсон гэж хүчтэй буруутгаж, байгаа бөгөөд гэр бүлтэйгээ эвлэрэх ямар ч хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Бруклин нь 2022 онд болсон тэдний гэрлэлт, 2025 онд болсон Дэвид Бэкхэмы төрсөн өдрийн баяр зэрэг үйл явдлуудад эцэг эх нь хосуудын амьдралд хэт оролцох, түүний эхнэрт үл хүндэтгэл үзүүлэх зэрэг таарамжгүй харилцаа үүсгэсэн тухай олон нийтэд мэдээлсэн байна.

Сир Дэвид Бэкхэм Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн форум дээр сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан бөгөөд “Хүүхэд болгон алдаа гаргадаг охид, хөвгүүд нь өөрсдийн амьдралаасаа суралцах хэрэгтэй” гэж хэлжээ.

Гэр бүлийн сөргөлдөөний гол шалтгааныг олон нийтийн имиж болох “Beckham” брэндийг хадгалах, өндөрт өргөж явах нь нь хувь хүний амьдралын өдөр тутмын эрх чөлөө, мөн хувийн харилцааны асуудлуудтай зөрчилддөг гэж олон хэвлэл тодорхойлж байна.

Эх сурвалж: Skynews

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *