Home / Спорт / Ердөө 17 настай сноубордингийн од Чой Гаон өвдөлтийг үл тоон олимпын алтан медаль хүртлээ

Ердөө 17 настай сноубордингийн од Чой Гаон өвдөлтийг үл тоон олимпын алтан медаль хүртлээ

2026 оны Өвлийн олимпын сноубордингийн эмэгтэйчүүдийн halfpipe төрөлд Өмнөд Солонгосын залуу тамирчин Чой Гаон гайхалтай түүх бүтээлээ. Тэр тэмцээний эхний оролдлогын үеэр хагас хоолойн ханын ирмэг дээр маш хүнд унаж, мөр болон хөлийн булчин, үеийн гэмтэл авсан ч уралдаанаа орхисонгүй.

Хоёр дахь оролдлогоороо ч гэсэн унаж бүтэлгүйтсэн Чой Гаон гурав дахь, шийдвэрлэх оролдлогоо зоригтой, маш цэвэр гүйцэтгэж, 90.25 оноо авч тэргүүн байранд орсон юм. Ингэснээр тэр АНУ-ын шилдэг тамирчдыг ардаа үлдээн, олимпын алтан медаль хүртсэн нь үзэгчдийг алмайруулж, урам зоригийг бадрааж байна.

Ердөө 17 настай түүний хувьд энэ ялалт нь зөвхөн спортын амжилт бус, өвдөлт, айдсаас давсан сэтгэлийн ялалт байв. Унаж бэртсэн ч босож, сүүлчийн гүйлтээрээ түүх бичсэн Чой Гаон өнөөдөр Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн сноубордингийн шинэ одоор нэрлэгдэж байна.

Залуу нас, зориг, тэсвэр хатуужил энэ бол Чой Гаоны Милан-Кортина олимпын түүх байлаа.

Эх сурвалж: Olympics

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *