АНУ-ын томоохон агаарын тээвэрлэгч Delta Air Lines компани 2025 оны үйл ажиллагааны ашгаас ажилтнууддаа нийт $1.3 тэрбумын урамшуулал (profit sharing) олгохоор болсноо зарлалаа. Энэ нь агаарын тээврийн салбарын бусад бүх компаниудын нийлбэр урамшууллаас давсан хэмжээ юм.
Компанийн мэдээлснээр энэхүү урамшуулал нь ажилтнуудын жилийн үндсэн орлогын дунджаар 8.9%-тай тэнцэж, 4 долоо хоногоос илүү цалинтай дүйцэх мөнгө болох аж. Ашиг хуваарилалтын албан ёсны өдөр 2-р сарын 13-нд тохионо.
Агаарын тээврийн компанийн хувьд ийм хэмжээний урамшуулал олгоно гэдэг нь үйл ажиллагаа тогтвортой, санхүүгийн үзүүлэлт хүчтэй байгаагийн илрэл. Мөн зорчигчидтой нүүр тулан ажилладаг хаалганы ажилтнууд, газрын үйлчилгээ, бүхээгийн баг зэрэг гол хүний нөөцдөө бодит хөрөнгө оруулалт хийж буйг харуулж байна.
2022-2025 оны хооронд $5 тэрбумын урамшуулал цалин олгоод буй Delta-гийн энэхүү алхам нь салбартаа жишиг тогтоож, ажилтнуудаа үнэлдэг соёлыг улам бүр баталгааж байна.
Эх сурвалж: Delta Airlines, Aviation Circle






