Home / Дэлхийн мэдээ / Дайн эхэлснээс 13 хоногийн дараа АНУ дөрөв дэх агаарын хөлгөө алджээ.

Дайн эхэлснээс 13 хоногийн дараа АНУ дөрөв дэх агаарын хөлгөө алджээ.

Өнөөдөр KC-135 Stratotanker шатахуун цэнэглэгч онгоц Иракийн баруун хэсэгт байлдааны ажиллагааг дэмжих нислэгийн үеэр осолдож, багийн зургаан гишүүний дөрөв нь амь үрэгдэж, хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын Төв командлал осол дайсны галын улмаас бус, техникийн ослын шинжтэй хэрэг гэж мэдээлжээ.

KC-135 нь байлдааны ажиллагааны үед сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнуудыг агаарт нь шууд шатахуунаар цэнэглэж, тэднийг илүү удаан хугацаанд нислэгийн болон байлдааны үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлдэг стратегийн зориулалттай танкер онгоц юм.

Өмнө нь Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах систем андуурч гурван F-15E Strike Eagle сөнөөгч онгоцыг буудсан ч бүх нисгэгч шүхрээр бууж амьд гарсан байна.

Эх сурвалж: Associated Press

#USAirForce #KC135 #F15E #MilitaryNews #IranWar #MiddleEast #AirForce #Aviation #DefenseNews #BreakingNews #Geopolitics #ДэлхийнМэдээ #НисэхОнгоц #ЦэргийнМэдээ #ShortlyMN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *