Өнөөдөр Итали улсад 25 дахь удаагийн өвлийн олимп албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн наадамд Монгол улсаас 3 тамирчин спортын 2 төрөлд хурд хүчээ сорих юм.
Монгол улс түүхэндээ анх удаа Уулын цана (Alpine Skiing) төрлөөр эрх авч оролцож байна. Мөн цанын тамирчин Б.Ачбадрах 3 дахь олимпдоо дараалан оролцож буй манай багийн хамгийн туршлагатай тамирчин юм.
Тэмцээний хуваарь:
| Өдөр | Цаг | Төрөл | Тамирчин |
| 02.07 | 03:00 | Олимпын нээлт (Сан-Сиро цэнгэлдэх) | Монголын баг оролцоно |
| 02.07 | 20:00 | Гүйлтийн цана (20км Скиатлон) | Э.Ариунтунгалаг |
| 02.08 | 19:30 | Гүйлтийн цана (20км Скиатлон) | Б.Ачбадрах |
| 02.10 | 16:15 | Гүйлтийн цана (Спринт) | Э.Ариунтунгалаг Б.Ачбадрах |
| 02.12 | 20:00 | Гүйлтийн цана (10км Сонгодог) | Э.Ариунтунгалаг |
| 02.13 | 18:45 | Гүйлтийн цана (10км Сонгодог) | Б.Ачбадрах |
| 02.16 | 17:00 | Уулын цана (Слалом) | А.Ариунбат |
Олимпын наадмыг Монгол дахь албан ёсны эрхтэй сувгууд болох MNB, NTV, TenGer TV, Edu TV, Suld TV болон C1 телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ.
Манай тамирчдын гол уралдаанууд Монголын цагаар 16:00-20:00 цагийн хооронд маш тохиромжтой таарч байгаа тул та гэр бүлээрээ үзэж, Монголын баг тамирчдаа дэмжээрэй.
#MilanoCortina2026 #WinterOlympics #TeamMongolia #МонголТамирчид #ӨвлийнОлимп #ShortlyMN






