Nvidia ба Eli Lilly хамтран 5 жилийн хугацаанд 1 тэрбум доллар зарцуулан шинэ судалгааны лаборатори байгуулна.
АНУ-ын технологийн Nvidia болон эмийн томоохон компани Eli Lilly хамтран дараагийн 5 жилд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж шинэ судалгааны лабораторийг байгуулна гэж өнөөдөр зарлалаа. Энэхүү лабораторийг Сан Францискод барихаар төлөвлөсөн бөгөөд Nvidia-гийн шинэ үеийн Vera Rubin хиймэл оюун (AI)-ы чипүүдийг ашиглан эмийн нээлт, хөгжүүлэлтийг хурдасгах зорилготой юм.
Энэхүү хамтралыг “JPMorgan Health Care Conference”-ийн үеэр олон нийтэд танилцуулжээ.
Эмийн салбар улам бүр хиймэл оюуны технологид найдлага тавьж байгаа ба энэ төрлийн томоохон төсөл хөтөлбөр нь эмийн нээлт, хөгжүүлэлтийн шинэ үеийг эхлүүлэх боломжтой бөгөөд аливаа өвчнийг анагаах хурдыг нэмэгдүүлнэ гэж салбарынхан үзэж байна.
Эх сурвалж: Reuters






