Qatar Airways нь Starlink хиймэл дагуулын интернэтийн хүлээн авагчийг өргөн их биетэй Airbus A350, Boeing 777, Boeing 787 маягийн агаарын хөлгүүдэд нэвтрүүлсэн дэлхийн анхны агаарын тээвэрлэгч боллоо.
Тус компани эдгээр маягийн нийт 120 өргөн их биетэй агаарын хөлөгт Starlink системийг суурилуулсан бөгөөд ингэснээр зорчигчид нислэгийн үеэр 500 Mbps хүртэл хэт өндөр хурдтай интернэтийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсон байна.
Starlink үйлчилгээ нь 2024 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 11 сая гаруй зорчигч ашиглаад байна. Уг системээр тоноглогдсон агаарын хөлгүүдийг Катараас Америк, Австрали, Африк, Ази, Европ болон Ойрх Дорнод руу чиглэсэн хол болон хэт холын зайн нислэгүүдэд тогтмол ашиглаж байна.
Эх сурвалж: Qatar Airways






