Home / Дэлхийн мэдээ / Украйны эрчим хүчний дэд бүтэц ноцтой хохирол амсав.

Украйны эрчим хүчний дэд бүтэц ноцтой хохирол амсав.

Абу Дабид үргэлжилж буй Орос-Украйн-АНУ-ын гурван талт энхийн хэлэлцээрийн үеэр ч Оросын талаас Украйны эсрэг агаарын довтолгоо үргэлжилсээр байна. Энэ нь энхийн хэлэлцээр бодит үр дүнд хүрэх эсэхэд дахин эргэлзээ үүсгэж байна.

Украйны талын мэдээлснээр, Орос улс 2026 оны 2 дугаар сарын 3-нд Украйны эрчим хүчний системд чиглэсэн томоохон агаарын довтолгоо хийж, 60 гаруй пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашигласан байна. Украйны агаарын хамгаалалтын систем довтолгооны талыг илрүүлж устгаж чадсан ч хэд хэдэн томоохон хотод цахилгаан, дулааны хангамж тасалдаж, нөхцөл байдал эрс дорджээ.

Оросын тал уг довтолгоог Украйны зарим үйл ажиллагаанд өгсөн “хариу арга хэмжээ” хэмээн тайлбарласан бол Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский энгийн иргэд өвлийн улиралд, гадаа -20 хэмийн хүйтэн байхад эрчим хүчгүй болж, амьдрах орчны ноцтой хүндрэлтэй тулгарч байгааг шүүмжилсэн байна.

Олон улсын шинжээчид энэхүү довтолгоо нь өвлийн оргил хүйтний үед хийгдсэн нь цахилгаан тасалдал, дулаан хомсдолыг нэмэгдүүлж, Украины хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам дордуулж байгааг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *