Home / Эдийн засаг, бизнес / АНУ, Иран улсууд хоёр долоо хоног гал зогсоохоор тохиролцов.

АНУ, Иран улсууд хоёр долоо хоног гал зогсоохоор тохиролцов.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тавьсан эцсийн хугацаа дуусахаас хоёр цагийн өмнө Пакистаны зуучлалтайгаар энхийн хэлэлцээр амжилттай болсон байна.

Трамп 2026 оны 4 дүгээр сарын 7-нд “Truth Social” нийгмийн сүлжээндээ Хормузын хоолойг “бүрэн, шуурхай, аюулгүйгээр” нээх нөхцөлтэйгөөр Иран руу чиглэсэн цэргийн ажиллагааг хоёр долоо хоногоор хойшлуулснаа зарлав.

Ираны тал энэ нөхцөлийг хүлээн авч, “10 заалт бүхий дайныг дуусгах санал”-аа дэвшүүлсэн бөгөөд Трамп үүнийг “хэлэлцэх боломжтой санал” гэж дүгнэжээ.

Зуучлагч Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр талыг 2026 оны 4 дүгээр сарын 10-нд Исламабадад урьж, цаашдын хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцон байна. АНУ-ыг төлөөлж Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнсээр ахлуулсан баг ирэх бололтой.

Ираны Дээд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гал зогсоохыг хүлээн зөвшөөрч дайн дуусаж буй мэтээр тайлбарласан нь Ираны бүх хотуудад баярын жагсаал болж үргэлжилсэн байна.

Израйлын Ерөнхий сайд Нетаньяху АНУ-Ираны тохиролцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч Ливан дахь Хезболлагийн эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилнэ гэдгийг тодотгов.

Гал зогсоох тухай мэдээг дагаад нефтийн үнэ дэлхийн бижүүд дээр 10 гаран хувиар буурч, нэг баррель 92 ам.долларт хүрлээ. Хөрөнгийн зах зээлд S&P 500 фьючерс 2 орчим хувиар өсөөд байна.

Ойрх Дорнодод энх тайван эргэн ирэх цаг ойртож байна.

Эх сурвалж: CNN, NBC News, Al Jazeera, NPR, CBS News, Axios

#ИранАНУ #ГалтЗогсоол #Ормуз #Трамп #Пакистан #Исламабад #IranCeasefire #USIran #Hormuz #MiddleEast

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
8:36 pm, Apr 18, 2026
temperature icon -1°C
broken clouds
93 %
1011 mb
15 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 75%
Visibility: 3 km
Sunrise: 5:58 am
Sunset: 7:45 pm
Hourly Forecast
11:00 pm
temperature icon
-8°/-3°°C 0 mm 0% 25 mph 86% 1014 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
-10°/-7°°C 0.2 mm 20% 29 mph 80% 1020 mb 0.17 mm/h
5:00 am
temperature icon
-11°/-11°°C 0 mm 0% 25 mph 62% 1027 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-11°/-11°°C 0 mm 0% 24 mph 58% 1030 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
-7°/-7°°C 0 mm 0% 24 mph 36% 1028 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
-3°/-3°°C 0 mm 0% 25 mph 25% 1023 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
1°/1°°C 0 mm 0% 21 mph 24% 1018 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 4 mph 37% 1019 mb 0 mm/h