Home / Дэлхийн мэдээ / Израйл Ливанд “Мөнхийн харанхуй” нэртэй ажиллагаа явуулж, багадаа 254 хүн амь үрэгдлээ.

Израйл Ливанд “Мөнхийн харанхуй” нэртэй ажиллагаа явуулж, багадаа 254 хүн амь үрэгдлээ.

Израйл Ливанд “Мөнхийн харанхуй” нэртэй ажиллагаа явуулж, 254 хүн амь үрэгдлээ.

АНУ, Иран улсууд харилцан 14 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш хэдхэн цагийн дараа буюу 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Израйл Ливанд хамгийн том агаарын цохилтоо өгч, гал зогсоох асуудлыг улам бүр хямралд орууллаа.

“Мөнхийн харанхуй” нэртэй ажиллагааны хүрээнд Израйлын 50 сөнөөгч онгоц арав хүрэхгүй минутад 100 гаруй байрлалд 160 орчим пуужин харвасан бөгөөд Ливаны иргэний хамгааллын алба дор хаяж 254 хүн амь үрэгдэж, 1,165 хүн шархадсан аймшигт хэрэг гэж мэдэгдэв.

Израйлын зүгээс Бейрутын төв хэсэгт урьдчилан анхааруулга өгөлгүй дайрсан бөгөөд өмнөд Бейрут, Сидон, зүүн Бекаа хөндий, Тир хот зэрэг газар цохилт хүрчээ. Нийслэлийн эмнэлгүүд гэмтэгсдээр дүүрч амиа алдагсдын тоо өссөөр байна.

Ираны зүгээс Ливан мөн гал зогсох ёстой байсан энэ нь АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн “салшгүй нэг нөхцөл” гэдгийг онцолж, цаашид байдал үргэлжилбэл Хормузын хоолойг дахин хаана гэж анхааруулав.

Израйл Ливан улсуудын олон жилийн дайсагнасан харилцааг сийрүүлбэл Израйл улс 1948 онд байгуулагдахдаа Палестины газар нутгийг эзэлсэн нь Арабын ертөнцийн эсэргүүцлийг төрүүлж, Ливанд дүрвэгсдийн асуудал, зэвсэгт бүлэглэлүүд бий болоход хүргэсэн. Улмаар Израйлын Ливан руу 1978, 1982 онд хийсэн цэргийн довтолгоонууд нь Хезболла бүлэглэлийг төрүүлж, тэрхүү бүлэглэл өнөөг хүртэл Ираны дэмжлэгтэйгээр Израйлтай байнгын мөргөлдөөн үүсгэсээр байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera, CBC News, Times of Israel

#Израйл #Ливан #Хезболла #Бейрут #ГалЗогсоол #Israel #Lebanon #Hezbollah #MiddleEast #shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
4:22 pm, Sep 13, 2026
temperature icon 17°C
clear sky
25 %
1025 mb
4 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
16°/17°°C 0 mm 0% 8 mph 25% 1024 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
10°/15°°C 0 mm 0% 1 mph 33% 1024 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/11°°C 0 mm 0% 3 mph 49% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 62% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 63% 1021 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 57% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 7 mph 33% 1016 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%