Home / Улс төр / Америк, Иран Хормузын хоолойд нүүр туллаа хэн нь ялах вэ? Зэвсэгт хүчний бодит харьцуулалт.

Америк, Иран Хормузын хоолойд нүүр туллаа хэн нь ялах вэ? Зэвсэгт хүчний бодит харьцуулалт.

Пакистаны нийслэл Исламабадад 2026 оны 4 дүгээр сарын 11-нд болсон хэлэлцээр үр дүнд хүрээгүйн улмаас Ойрх Дорнод дахь нөхцөл байдал илүү дордож байна. Энэ нь АНУ, Иран улсууд нэг нэгэндээ бууж өгөх бодолгүй байгаагийн дохио боллоо.

АНУ дэлхийн хамгийн хүчирхэг тэнгисийн цэрэгтэй гэдэг боловч Хормузын хоолой нь түүнд тохиромжгүй тулааны орчин нөхцөл юм. Харин Иран энэ бүсэд “тэгш бус дайн” буюу asymmetric warfare стратегиар тодорхой давуу тал үүсгээд байна.

АНУ-ын тэнгисийн флот нисэх хүчин, өндөр нарийвчлалтай пуужингийн системээр дэлхийд тэргүүлдэг ч Хормузын хоолойн нарийхан, гүехэн усанд том хөлгүүдийн маневр хязгаарлагддаг бөгөөд энэ нь Ираны хувьд байгалийн “давуу тал” болж өгдөг.

Иран шууд тулалдахаас зайлсхийж, хурдан жижиг завь, далайн мина, эрэгт суурилсан пуужин, дроноор дайсныг залхааж, зардлыг нь өсгөх стратеги баримталж байна. Жишээлбэл, АНУ-ын нэг пуужин дунджаар 2 сая ам.долларын өртөгтэй бол Ираны зарим дрон 20,000 ам.долларын орчим үнэтэй байдаг нь зардлын зөрүү, дайны төлбөрийг илэрхийлж байна.

Исламын хувьсгалт харуул эрэгт ойр байрлалтай тул хариу үйлдэл хурдан үзүүлэх боломжтой. Мөн мина цэвэрлэх ажиллагаа удаан, эрсдэл өндөртэй байдаг нь АНУ-ын давшилтыг сааруулах хүчин зүйл болдоод байна.

Цэргийн хүчин чадлаар АНУ илт давуу ч улс төр, эдийн засгийн зардал өндөр хэвээр. Газрын цэрэг оруулах тохиолдолд Ирак, Афганистантай төстэй урт хугацааны хямрал үүсэх эрсдэлтэй. Иргэний хохирол нэмэгдэх тусам олон улсын эсэргүүцэл болон АНУ-ын дотоод дарамт өснө.

Иймээс АНУ шууд мөргөлдөөнөөс зайлсхийж, эдийн засгийн дарамт, бүслэн авах стратегиар Иранд нөлөөлөхийг зорьж байна.

Энэ хурцадмал байдал дэлхийн зах зээлд шууд нөлөөлж, Брент газрын тосны үнэ баррель тутамд 70 ам.доллароос 100 ам.долларыг давсан байна.

Эх сурвалж: CBS News, CNN, NPR, Wikipedia #ХормузынХоолой #АНУИран #ТэнгисийнЦэрэг #HormuzStrait #IranWar #USMilitary #Shortly

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
4:10 pm, Apr 20, 2026
temperature icon 11°C
clear sky
15 %
1010 mb
13 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:54 am
Sunset: 7:48 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
9°/11°°C 0 mm 0% 15 mph 15% 1010 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
3°/8°°C 0 mm 0% 3 mph 25% 1010 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
2°/5°°C 0 mm 0% 3 mph 33% 1012 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
1°/1°°C 0 mm 0% 4 mph 47% 1014 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 7 mph 74% 1019 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-0°/-0°°C 0 mm 0% 6 mph 74% 1020 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 7 mph 45% 1017 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 32% 1014 mb 0 mm/h