Home / Улс төр / Пакистаны армийн захирагч Тегеранд

Пакистаны армийн захирагч Тегеранд

Пакистаны армийн захирагч Тегеранд хүрэлцэн ирж АНУ, Иран улсуудын хооронд зуучлалыг үргэлжлүүлж байна.

Пакистаны нийслэл Исламабадад болсон энхийн яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Пакистан улс зуучлагчийн үүргээ Тегеранд үргэлжлүүлж байна.

Пакистаны армийн захирагч Фельдмаршал Асим Мунир болон Дотоод хэргийн сайд Мохсин Нагви тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Тегеранд хүрэлцэн ирж, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчитай уулзав. Пакистаны зүгээс Вашингтоны саналыг Тегеранд дамжуулж хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ.

Энэхүү энхийн хэлэлцээрийг тун яаралтай буюу 4-р сарын 22-ноос өмнө дуусах шаардлага үүсэж байна. Учир нь 14 хоногийн гал зогсоох хугацаа дуусах дөхөж байна. Мөн Пакистаны тал уг хугацааг сунгахын тулд ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.

Исламабадын яриа хэлэлцээ амжилтгүй болсны дараа АНУ Ираны боомтуудын эсрэг тусгаарлах, бүслэх ажиллагаа эхлүүлсэн бөгөөд томоохон хэмжээний дайралтад бэлэн болоод байгаа юм.

Цагаан ордон хэлэлцээрийн төлөв байдлыг “эерэгээр” үнэлж байгаа бөгөөд дараагийн яриа хэлэлцээг Пакистанд үргэлжлүүлэх магадлалтайг мэдэгдэв. Трамп Иранд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг шаардсаар байгаа билээ.

Ямартай ч Пакистаны хүчин чармайлтаар 14 хоног гал зогссон бол цаашид Ираны талын байр суурь бүхнийг шийдэх төлөвтэй байна. Дайнаас үүдэн Иранд 3,000 гаруй хүн амиа алдаад байгаа билээ.

Эх сурвалж: Al Jazeera, CNN

#Иран #АНУ #Пакистан #Тегеран #ГалЗогсоол #Iran #USIranTalks #Pakistan #Diplomacy #shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
1:55 pm, Nov 13, 2026
temperature icon 4°C
scattered clouds
41 %
1018 mb
9 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 7:54 am
Sunset: 5:18 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 10 mph 41% 1018 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
-1°/2°°C 1 mm 100% 2 mph 59% 1019 mb 0.51 mm/h
8:00 pm
temperature icon
-4°/-1°°C 1 mm 100% 2 mph 76% 1021 mb 0.58 mm/h
11:00 pm
temperature icon
-7°/-7°°C 0.94 mm 94% 2 mph 92% 1024 mb 0.72 mm/h
2:00 am
temperature icon
-2°/-2°°C 1 mm 100% 4 mph 96% 1025 mb 1.02 mm/h
5:00 am
temperature icon
-10°/-10°°C 1 mm 100% 6 mph 92% 1027 mb 0.74 mm/h
8:00 am
temperature icon
-13°/-13°°C 0.8 mm 80% 6 mph 91% 1030 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
-8°/-8°°C 0 mm 0% 7 mph 80% 1031 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%