Home / Дэлхийн мэдээ / Эзэн Хаан Пингвин устах аюултай ангилалд орлоо.

Эзэн Хаан Пингвин устах аюултай ангилалд орлоо.

Антарктидын бэлгэ тэмдэг болсон Эзэн хаан пингвин (Emperor penguin)-ны төрөл зүйл нь Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны улаан жагсаалтад “устах аюултай” (Vulnerable) ангилалд албан ёсоор шилжлээ. Энэ нь уг төрөл зүйлийн ирээдүйд бодит эрсдэл үүссэнийг илтгэж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Антарктидын тэнгисийн мөс жилээс жилд багасаж байгаа бөгөөд судлаачид 2080 он гэхэд Emperor penguin-ийн тоо толгой 50 хувиас дээш хэмжээгээр буурч болзошгүй гэж анхааруулж байна.

Эзэн хаан пингвин нь дэлхийн хамгийн том пингвин бөгөөд 120 см хүртэл өндөр, 45кг жинтэй болдог. Одоогоор 250,000 орчим үржлийн хос, 500,000 орчим бодгаль үлдсэн гэж тооцогддог ба жилд ердөө нэг өндөг гаргадаг нь тэднийг эмзэг болгодог.

Энэ зүйл нь амьдралынхаа ихэнх хугацааг (жилд 9 сар хүртэл) тогтвортой мөсөн дээр өнгөрүүлдэг. Хослох, өндөглөх, дэгдээхэйгээ өсгөх, үсээ хаях, шинэчлэх бүх үйл явц нь мөсөн орчноос шууд хамааралтай. Дэгдээхэйн амьд үлдэх нь далайн мөсний тогтвортой байдлаас шууд хамаардаг байна. Гэвч 2016 оноос хойш Антарктидын тэнгисийн мөсний хэмжээ огцом буурч, зарим хэсэг бүрэн нуран унах эрсдэлд хүрээд байна.

Хиймэл дагуулын мэдээгээр авсан зарим судалгаануудад тус бүсэд олон мянган насанд хүрсэн пингвин богино хугацаанд устсан болохыг батлан харуулж байгаа бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлт бодитоор нөлөөлж эхэлснийг илтгэнэ.

Ирэх сард Япон улсад зохион байгуулагдах Антарктидын гэрээний зөвлөлдөх уулзалтаар Emperor penguin-ийг “тусгай хамгаалалттай зүйл”-д оруулах асуудлыг дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.

Антарктидын мөс хайлсаар байгаа нь зөвхөн нэг амьтны мөхөл биш, дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөгдөж байгаагийн тод дохио болж байна.

Эх сурвалж: IUCN

#ClimateChange #EmperorPenguin #IUCN #Antarctica #Байгаль #УурАмьсгалынӨөрчлөлт #Shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
4:14 pm, Jun 17, 2026
temperature icon 23°C
broken clouds
45 %
1002 mb
15 mph
Wind Gust: 18 mph
Clouds: 53%
Visibility: 10 km
Sunrise: 4:52 am
Sunset: 8:53 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
23°/23°°C 0 mm 0% 15 mph 46% 1002 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
18°/21°°C 0.2 mm 20% 7 mph 54% 1003 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
14°/17°°C 0 mm 0% 9 mph 72% 1005 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
11°/11°°C 0 mm 0% 7 mph 97% 1009 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 6 mph 90% 1010 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
12°/12°°C 0 mm 0% 6 mph 72% 1011 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
17°/17°°C 0 mm 0% 9 mph 51% 1009 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 8 mph 42% 1007 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%