Home / Эдийн засаг, бизнес / Унгар хоригоо цуцалж, Европын холбоо Украйнд өгөх 90 тэрбум еврогийн зээлийг эцэслэн баталлаа.

Унгар хоригоо цуцалж, Европын холбоо Украйнд өгөх 90 тэрбум еврогийн зээлийг эцэслэн баталлаа.

Унгар улсад парламентын сонгууль явагдаж сөрөг хүчин ялснаар хоёр сарын турш тавиад байсан хоригоо цуцалж улмаар Европын холбоо Украйнд 2026-2027 онд зориулсан 90 тэрбум еврогийн (ойролцоогоор 106 тэрбум ам.доллар) томоохон зээлийн багцыг эцсийн байдлаар баталлаа.

Энэхүү шийдвэрийг Европын Холбооны Зөвлөл 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталсан бөгөөд анхны төлбөр аль болох хурдан Киевт хүрнэ гэж Брюссель мэдэгдлээ.

Зээлийн 60 тэрбум евро нь Украйны батлан хамгаалахын аж үйлдвэрийн чадавхыг бэхжүүлэх, зэвсэг хэрэгсэл худалдан авахад, үлдсэн 30 тэрбум евро нь макро санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн дутагдлыг хангахад зарцуулагдана. Цэргийн зориулалттай хэсэгт Европт үйлдвэрлэсэн зэвсэг, техник худалдан авах гэсэн шаардлага тавигдаж, санхүүжилтийн дийлэнх хувь нь Европын үйлдвэрлэгчдэд орохоор болсон байна.

Энэ зээлээс 2026 онд нийт 45 тэрбум евро үе шаттайгаар шилжих ба 16.7 тэрбум евро нь санхүүгийн дэмжлэг, 28.3 тэрбум евро нь цэргийн дэмжлэгт зориулагдана. Үлдсэн 45 тэрбум евро 2027 онд олгогдох төлөвтэй байна. Санхүүжилт нь авлигатай тэмцэх, хууль дээдлэх зарчмыг баримтлах зэрэг нөхцөлд захирагдана гэдгийг онцолжээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 2 дугаар сард тус зээлд хориг тавьсан учир шалтгаан нь Унгар, Словакт оросын газрын тос нийлүүлдэг Дружба хоолой Орос улсын дроны цохилтоор эвдэрсэнтэй холбоотой байсан. Унгарт 2026 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан сонгуулиар ялагдсан Орбан хоолой сэргээгдсэний дараа амласан ёсоороо хоригоо цуцаллаа. Уг хоолойгоор газрын тосны нийлүүлэлт 4 дүгээр сарын 23-нд бараг гурван сарын дараа дахин дамжиж эхэллээ.

Украйны Ерөнхийлөгч Влодимир Зеленский батлагдсан зээлийн анхны шилжүүлгийг энэ оны 5-6 сард хүлээн авна гэж мэдэгдсэн байна. Украйн уг зээлийг зөвхөн Орос улс дайны нөхөн төлбөрөө төлж эхэлсэн тохиолдолд буцаан төлөх үүрэг хүлээж байгаа нь бараг эргэн төлөгдөх нөхцөлгүй гэсэн үг юм.

Түүнчлэн Европын Холбоо мөн өдөр Орос улсын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг баталсан бөгөөд 40 гаруй флотын хөлөг онгоц, хэд хэдэн банк, 60 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад мөн нэмсэн байна.

Энэхүү зээл батлагдсанаар Украйны эдийн засаг ирэх хоёр жилийн турш тогтвортой ажиллах санхүүгийн суурь бий болж, Орост дипломат болон цэргийн дарамт үзүүлэх Европын байр суурь улам бэхжиж байна.

Орос-Украйны дайн сунжрах уу? Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол?

Эх сурвалж: Consilium EU Council, Euronews, Bloomberg, CNN #Украйн #ЕвропынХолбоо #Орос #Унгар #Зээл #Геополитик #Ukraine #EU #Russia #Hungary #Loan #Geopolitics #Shortly #Шортлимн

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
6:06 am, Jun 10, 2026
temperature icon 9°C
clear sky
70 %
1017 mb
4 mph
Wind Gust: 3 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 4:53 am
Sunset: 8:50 pm
Hourly Forecast
8:00 am
temperature icon
10°/13°°C 0 mm 0% 4 mph 66% 1017 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
14°/18°°C 0 mm 0% 5 mph 48% 1015 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
21°/21°°C 0 mm 0% 5 mph 23% 1011 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
22°/22°°C 0 mm 0% 3 mph 18% 1009 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
18°/18°°C 0 mm 0% 1 mph 28% 1009 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
14°/14°°C 0 mm 0% 4 mph 29% 1010 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
13°/13°°C 0 mm 0% 5 mph 31% 1010 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
12°/12°°C 0 mm 0% 5 mph 36% 1010 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%