Home / Дэлхийн мэдээ / Трамп: Иран 8 эмэгтэй жагсагчийг цаазлахаа больсон.

Трамп: Иран 8 эмэгтэй жагсагчийг цаазлахаа больсон.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 4 дүгээр сарын 22-ны лхагва гарагт Truth Social сүлжээнд: “Маш сайхан мэдээ! Өнөө шөнө Иранд цаазлагдах гэж байсан найман эмэгтэй тэмцэгч цаазаар авхуулахааргүй болсон тухай надад мэдээллээ. Дөрвийг нь нэн даруй суллаж, дөрөвт нь нэг сарын хорих ял оноох болсон” хэмээн бичжээ.

Тэрбээр “Иран удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар миний хүсэлтийг хүндэтгэж, төлөвлөсөн цааз гүйцэтгэлээс татгалзсанд баярлалаа” гэж нэмж бичсэн байна.

Харин Трампын мэдэгдлийг Ираны шүүх эрх мэдлийн байгууллага “худал мэдээлэл” гэж няцаасан байна. Энэ нь Иранд эрх мэдэл, улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй олон талд хуваагдсаныг илтгэж байна.

Цаазын ял сонсоод байсан 8 эмэгтэй юунаас болж баривчлагдсан бэ?

Цаазлагдах аюулд орсон эмэгтэйчүүд нь Иранд 2026 оны 1 дүгээр сарын 8, 9-нд болсон засгийн эсрэг олон түмний жагсаалд оролцсоны төлөө баривчлагдсан хүмүүс юм.

Ираны эрх баригчдын мэдээлснээр, эмэгтэйчүүд нь дээврээс цементэн блок, тоосго, шатаах бодис шидэж, цагдаа нарт бэртэл учруулж, засгийн эсрэг суртал ухуулга явуулсан хэрэгт буруутгагдсан байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр найман эмэгтэйг Бита Хеммати, Диана Тахерабади, Махбубе Шабани, Энсие Нежати, Газал Галандари, Голназ, Нараги болон Хосейнинежад болохыг баталжээ.

Ираны жагсаалт яагаад болсон бэ?

Иранд 2026 оны эхээр асар том ард түмний жагсаал өрнөсөн. Тухайн үеэр Трамп Иранчуудыг засгийнхаа эсрэг босохыг уриалсан нь бодит үр дүнд хүрсэн боловч төлөөс нь маш өндөр байсан. Жагсаалын үеэр албан бус мэдээгээр 6000 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүнийг цагдаагийн газарт эрүүдэн шүүж, олон мянган хүнд хэрэг тохсон юм.

Үүний дунд эдгээр 8 эмэгтэй багтаж жагсаалтай холбоотойгоор цаазын ялаар шийтгүүлэх анхны эмэгтэйчүүд болоод байсан юм.

Энэхүү мэдэгдэл АНУ дайны галыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон үед тавигдаж байгаа нь цаашид уур амьсгалыг зөөллөх сайны дохио гэж зарим шинжээчид үзэж байна.

Түүнчлэн Трамп энэ үйл явдлыг “хэлэлцээрийн гайхалтай эхлэл” хэмээн тодорхойлсон байна.

Эх сурвалж: Fox News, CBS News, Times of Israel #Shortly #ИранТрамп #ИрандахьЖагсаал #ЦаазынЯл #ЭмэгтэйчүүдийнЭрх #Iran #Trump #IranProtests #WomenLifeFreedom #ExecutionHalt #Шортлимн

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%
loader-image
Ulaanbaatar
5:36 pm, Apr 24, 2026
temperature icon 17°C
scattered clouds
15 %
1006 mb
15 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 5:47 am
Sunset: 7:53 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
11°/15°°C 0 mm 0% 2 mph 22% 1006 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
10°/12°°C 0 mm 0% 4 mph 29% 1006 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 6 mph 35% 1006 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
5°/5°°C 0.27 mm 27% 13 mph 86% 1013 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
5°/5°°C 0.25 mm 25% 16 mph 68% 1016 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 18 mph 33% 1016 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
11°/11°°C 0 mm 0% 15 mph 35% 1014 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 12 mph 39% 1015 mb 0 mm/h