Home / Улс төр / Макрон-Ли Жэмён нар Хормузын хоолойг нээхэд хамтарна.

Макрон-Ли Жэмён нар Хормузын хоолойг нээхэд хамтарна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2026 оны 4 дүгээр сарын 3-нд БНСУ-ын Сөүл хотод хоёр өдрийн төрийн айлчлал хийж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй уулзалт хийсэн байна. Энэхүү айлчлал нь Макроныг 2017 онд тус албан тушаалд очсоноос хойш анхны удаа мөн Францын ерөнхийлөгчийн түвшинд 2015 оноос хойш хийсэн анхны төрийн айлчлал байснаараа онцлог болжээ.

Уулзалтаар Хормузын хоолойг нээх, тээвэрлэлтийг хэвийн болгох Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Түүнчлэн хоёр орны харилцааг “дэлхийн стратегийн түншлэл” болгон дээшлүүлэхээр шийдвэрлэж, цөмийн эрчим хүч, батлан хамгаалах, хагас дамжуулагч, квант технологи болон ховор эрдэс баялгийн салбарын хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Томоохон гэрээний хувьд Өмнөд Солонгосын Korea Hydro & Nuclear Power компани Францын Orano болон Framatome компаниудтай атомын цахилгаан станцын түлшний нийлүүлэлт болон дэлхийн цөмийн зах зээлд хамтран орох санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Уулзалтын үеэр Макроны Хормузын хоолойг цэрэг дайны аргаар нээх нь “боломжгүй” гэдгээ онцолж зөвхөн дипломат замыг дэмжсэн нь Трампын “Солонгос өөрөө Хормузын хоолойг нээ” гэсэн шаардлагаас эрс ялгарч байв. Иран уг хоолойг хаасны улмаас дэлхийн эрчим хүчний үнэ огцом өсөж, дэлхийн эдийн засагт цочрол үүсгээд байгаа билээ.

Эдийн засгийн хувьд Франц-Солонгосын хоёр талт худалдаа одоогоор 13 тэрбум еврог давж, үүний 6 тэрбум евро нь Францын экспорт эзэлж байна. Мөн Солонгост 220 гаруй Францын охин компани үйл ажиллагаа явуулж, нийт 33,000 ажлын байр бий болгосныг онцолсон байна. Хоёр тал энэхүү худалдааг 2030 он гэхэд 20 тэрбум евро болгон өсгөхөөр зорьж буй юм.

Айлчлалын үеэр Макрон Samsung, Naver, Hyundai Motor зэрэг томоохон корпорацуудын удирдлагуудтай уулзаж, Францын экспортыг нэмэгдүүлэх болон Солонгосын хөрөнгө оруулалтыг Францын аж үйлдвэрт татах асуудлаар хэлэлцсэн байна.

#Макрон #ӨмнөдСолонгос #ХормузынХоолой #Франц #Геополитик #ЦөмийнЭрчимХүч #Худалдаа

Эх сурвалж: Arirang, Washington Times, Business France

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
4:08 pm, Jun 15, 2026
temperature icon 18°C
overcast clouds
65 %
1009 mb
6 mph
Wind Gust: 6 mph
Clouds: 98%
Visibility: 10 km
Sunrise: 4:52 am
Sunset: 8:52 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
19°/19°°C 0.11 mm 11% 4 mph 59% 1008 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
16°/18°°C 1 mm 100% 4 mph 65% 1008 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
13°/15°°C 0.28 mm 28% 6 mph 79% 1010 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
11°/11°°C 0.1 mm 10% 4 mph 92% 1011 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
11°/11°°C 0 mm 0% 4 mph 93% 1012 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 77% 1011 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 4 mph 54% 1009 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
24°/24°°C 0 mm 0% 8 mph 36% 1006 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%