Home / Дэлхийн мэдээ / Ираны хамгийн өндөр гүүр сүйдэв.

Ираны хамгийн өндөр гүүр сүйдэв.

Ойрх Дорнодын хамгийн өндөр гүүр болох Тегеран-Карраж чиглэлийн B1 иргэний зориулалттай гүүрэнд 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр АНУ болон Израйлын зүгээс агаарын цохилт өгч зарим хэсгийг нь нурааж, ашиглах боломжгүй болгосон байна.

Энэхүү агаарын довтолгооноос шалтгаалан гүүрээр зорчиж байсан 8 энгийн иргэн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан байна. B1 авто замын гүүр нь Ираны нийслэл Тегеран хотоос баруун тийших Карраж хотыг холбох гол зам бөгөөд Ойрх Дорнодын хамгийн өндөр гүүр гэж тооцогддог бөгөөд энэ оны эхэн үед нээгдсэн байна.

Иранд ийнхүү иргэний дэд бүтцийн байгууламжид анх удаа дайралт хийсэн нь АНУ, Израйлын цэргийн зорилтуудын хүрээ өргөжиж байгааг харуулж байна. АНУ-ын батлан хамгаалахын албан тушаалтны мэдэгдлээр, уг гүүрийг Иранд баллистик пуужин болон дроны бүрэлдэхүүн хэсгүүд тээвэрлэхэд ашиглаж байсан тул цохилт өгсөн гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өмнөх өдөр нь үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн үеэр “Ираныг чулуун зэвсгийн үе рүү буцаана” гэж сүрдүүлсний дараа цохилт өглөө. Энэхүү үйл явдлын дараа Трамп “Иранд хамгийн том гүүр нурж, дахин ашиглагдахгүй болов. Цаашид улам их дайралт хийгдэх болно! Иран хэлэлцээрийг хойшлуулах хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.

Харин Ираны тал эсэргүүцлээ илэрхийлэн, Израйл, Кувейт, Саудын Араб, Иордан, Ирак зэрэг улсуудын гүүрнүүдийг бай болгохоо илэрхийллээ.

Дайны 34 дэх өдөр болсон энэхүү үйл явдал дайн дуусах болоогүйг дэлхий нийтэд нотлон харуулж байна.

Ираны Гадаад хэргийн сайд “Иргэний байгууламжид хийх дайралт Иранчуудыг бууж өгөхөд хүргэхгүй. Энэ нь зөвхөн дайсны ялагдлыг, ёс суртахууны уналтыг илтгэж байна. Бүх гүүр, барилгыг улам хүчтэй дахин барьж босгох болно” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Al Jazeera, CNN

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
6:12 pm, Apr 20, 2026
temperature icon 12°C
clear sky
13 %
1010 mb
15 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:54 am
Sunset: 7:48 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
3°/9°°C 0 mm 0% 3 mph 23% 1010 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
2°/5°°C 0 mm 0% 3 mph 33% 1012 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
1°/1°°C 0 mm 0% 4 mph 47% 1014 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 7 mph 74% 1019 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-0°/-0°°C 0 mm 0% 6 mph 74% 1020 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 7 mph 45% 1017 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 32% 1014 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 14 mph 26% 1012 mb 0 mm/h