Home / Эдийн засаг, бизнес / Таны нислэгт интернэт чухал уу? эсвэл хямд тасалбар чухал уу?

Таны нислэгт интернэт чухал уу? эсвэл хямд тасалбар чухал уу?

Дэлхийн агаарын тээврийн салбар нислэгийн үеийн интернэт холболтын шинэ эрин рүү эрчимтэй шилжиж байна. Технологийн энэ өөрчлөлтийн гол түлхүүр нь Starlink юм. Өндөр хурдтай, тогтвортой интернэт холболт санал болгодог энэхүү хиймэл дагуулын системийг Qatar Airways, Lufthansa зэрэг дэлхийн тэргүүлэх авиа компаниуд агаарын хөлгүүддээ бүрэн нэвтрүүлэхээ идэвхтэй зарлаад байна. Ингэснээр зорчигчид нислэгийн турш үнэгүй Wi-Fi ашиглах, ажлаа хийх, стрийминг үзэх, бодит цагийн холбоонд байх боломж бүрдэх юм.

Гэвч энэхүү дэвшилтэт технологи бүх компанийн хувьд таатай шийдэл биш байна. Европын хамгийн том хямд өртөгт тээвэрлэгч Ryanair Starlink-ийг нэвтрүүлэхээс эрс татгалзаж, үүний эсрэг тод байр суурь илэрхийлэв. Компанийн гүйцэтгэх захирал Майкал O’Леари-гийн тайлбарласнаар, Starlink-ийн антеныг агаарын хөлгийн их биед суурилуулах нь агаарын эсэргүүцлийг нэмэгдүүлж, шатахууны хэрэглээг ойролцоогоор 2 хувиар өсгөх бөгөөд энэ нь эцсийн дүндээ тасалбарын үнэ нэмэгдэх эрсдэлтэй гэнэ. Ryanair-ийн философи энгийн зорчигчдод хамгийн хямд үнэтэй нислэг санал болгох явдал нь Wi-Fi-аас хавьгүй чухал хэрэг гэж үзэж байна.

Энэхүү байр суурь нь Элон Масктай олон нийтийн сүлжээнд ил тод маргаан үүсгэхэд хүргэж, тэдний хоорондын үгийн зөрчил олон сая хандалт авч, цахим орчны халуун сэдэв боллоо. Маск ирээдүйн нислэгийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж үзэж буй бол О’Леари зорчигчид Wi-Fi-аас илүү хямд үнийг сонгодог хэмээн эсрэгцүүлж байна. Энэ нь агаарын тээврийн салбарын хоёр өөр бизнес философи тав тух ба дээд зэрэглэлийг эрхэмлэх үү, эсвэл зардлыг барьж, хамгийн хямд үнийг санал болгох уу гэсэн үндсэн зөрчлийг тод харуулж байна.

Ирээдүйд агаарын тээврийн зах зээл улам хоёр туйлд хуваагдах төлөвтэй. Нэг талд нь Qatar Airways, Lufthansa шиг зорчигчийн тав тухад төвлөрсөн, Wi-Fi-г стандарт үйлчилгээ болгох premium брэндүүд, нөгөө талд нь Ryanair шиг хэт зардал хэмнэлтэд суурилсан, ямар ч нэмэлтгүй хямд нислэг санал болгодог low cost загвар хүчтэй өрсөлдөнө. Эцсийн сонголтыг харин зорчигчид өөрсдөө хийнэ. Таны нислэгт интернэт чухал уу? эсвэл хямд тасалбар илүү чухал уу?

Эх сурвалж: X

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
2:36 pm, Nov 13, 2026
temperature icon 4°C
scattered clouds
41 %
1017 mb
7 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 7:54 am
Sunset: 5:18 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
-0°/3°°C 1 mm 100% 4 mph 58% 1018 mb 0.41 mm/h
8:00 pm
temperature icon
-4°/-2°°C 1 mm 100% 3 mph 73% 1021 mb 0.58 mm/h
11:00 pm
temperature icon
-8°/-8°°C 1 mm 100% 3 mph 95% 1024 mb 0.72 mm/h
2:00 am
temperature icon
-7°/-7°°C 1 mm 100% 1 mph 96% 1024 mb 0.76 mm/h
5:00 am
temperature icon
-8°/-8°°C 1 mm 100% 6 mph 94% 1026 mb 0.72 mm/h
8:00 am
temperature icon
-12°/-12°°C 1 mm 100% 7 mph 92% 1029 mb 0.11 mm/h
11:00 am
temperature icon
-8°/-8°°C 0 mm 0% 8 mph 80% 1031 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
-4°/-4°°C 0 mm 0% 10 mph 74% 1031 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%