Home / Технологи / Бээжин авто шоу 2026 эхэлж байна.

Бээжин авто шоу 2026 эхэлж байна.

Хятадын хамгийн том Бээжин авто шоу 2026 оны 4 дүгээр сарын 24-ний баасан гарагт нээгдэж, Huawei болон Chery Automobile хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашинуудаа танилцууллаа. Хятадын автомашин үйлдвэрлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэх, үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглахын тулд Huawei-тэй улам идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ нь 2021 онд Aito брэндийг гаргаж, Seres компанийг сэргээсэн амжилтыг давтах зорилготой юм.

Aito брэнд 2024 оны байдлаар $72,500-аас дээш үнэтэй бүх төрлийн автомашины сегментэд BMW, Mercedes-Benz, Audi зэрэг Германы брэндүүдийг Хятадын зах зээлд давж гарсан байна.

Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн хөгжингүй автомашины зах зээлтэй ч олон жилийн үнийн дайнаас болж автомашины илүүдэл үүсээд байна. Ялангуяа барууны орнуудад төдийлөн танигдаагүй компаниудын олноор үйлдвэрлэсэн цахилгаан автомашинууд зах зээлийг дүүргэжээ.

Хятадын зах зээлд 2026 оны эхний улиралд автомашины борлуулалт өмнөх оноос 18 хувиар буурсан бөгөөд ойрын хугацаанд өсөлт сул хэвээр байх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгчид гадаад зах зээлийг илүү өндөр ашиг, өсөлтийн боломж гэж үзэж байна.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан таамгаар энэ онд Хятадын нийт автомашины экспорт (суудлын болон ачааны)  4 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
1:27 pm, Sep 13, 2026
temperature icon 15°C
clear sky
25 %
1028 mb
4 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 7 mph 25% 1026 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 9 mph 28% 1025 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
9°/11°°C 0 mm 0% 1 mph 44% 1025 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 57% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 58% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 62% 1022 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 56% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%