Home / Технологи / Хүн өдөрт нэг ширхэг эм уугаад турах боломжтой болж байна.

Хүн өдөрт нэг ширхэг эм уугаад турах боломжтой болж байна.

АНУ-ын Хүнс, эмийн газар (FDA) Eli Lilly компанийн шинэ жин хасах эм болох Foundayo-г албан ёсоор зөвшөөрлөө.

Энэхүү шийдвэр нь ердөө 50 хоногт гарсан бөгөөд 2002 оноос хойш олгосон шинэ төрлийн эмийн хамгийн хурдан зөвшөөрөл болжээ.

Foundayo нь өдөрт нэг удаа уудаг GLP-1 төрлийн эм бөгөөд таргалалт болон жинтэй холбоотой эрүүл мэндийн асуудалтай насанд хүрэгчдэд зориулагдсан.

Өмнө нь зөвхөн тарилгын хэлбэрээр байсан GLP-1 эмүүд одоо шахмал эм хэлбэрт шилжиж байна.
Foundayo зургаан өөр тунтайгаар худалдаанд гарах бөгөөд хоол ундаа хязгаарлалтгүйгээр өдрийн аль ч цагт уух боломжтой нь Novo Nordisk компанийн Wegovy эмээс ялгарах гол давуу тал болжээ.

Клиникийн туршилтад оролцогчид хамгийн өндөр тунг 72 долоо хоног хэрэглэснийхээ дараа дунджаар биеийн жингийнхээ 12.4%-ийг буюу ойролцоогоор 11-12 кг хасжээ.

Үнийн хувьд АНУ-ын зах зээлд даатгалтай хэрэглэгчид сард ердөө 25 доллар төлж авах бол даатгалгүй хүмүүс сард 149-299 доллар төлөх төлөвтэй байна.

Эм 2026 оны 4-р сарын 6-наас LillyDirect платформоор хүргэлтэд гарч, удалгүй жижиглэнгийн эмийн сангуудад нийлүүлэгдэх юм байна.

Foundayo нь жин хасахаас гадна цусны даралт, холестерол, триглицерид зэрэг зүрх судасны эрсдэлийн олон үзүүлэлтийг сайжруулдаг нь туршилтаар нотлогдсон байна.

Зарим уламжлалт чиг хандлагатай эмч нарын зүгээс хүний жинг эрүүл хооллож, хөдөлгөөн, биеийн тамир хийж хасах ёстой болохоос эм ууж хасах нь эрүүл мэндэд хортой гэж дүгнэж байна.

Харин эмийн компанийн зүгээс хөдөлгөөн хязгаарласан, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийн хувьд энэхүү эм нь маш чухал ач холбогдолтой юм гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Lilly

#Foundayo #ЖинХасах #GLP1 #EliLilly #FDA #Эрүүл мэнд #ShortlyМН

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
2:58 pm, Sep 13, 2026
temperature icon 16°C
clear sky
25 %
1025 mb
2 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
15°/16°°C 0 mm 0% 8 mph 28% 1026 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
10°/12°°C 0 mm 0% 1 mph 45% 1024 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 60% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 62% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 63% 1021 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 57% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 7 mph 33% 1016 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%