🚀 Dell-ийн хувьцаа пуужиндав.
Яагаад нэг өдөрт 30%+ өсөв?
🔍 Юу болсон бэ?
Dell Technologies санхүүгийн 2027 оны эхний улирлын тайлангаа танилцуулахад орлого, ашиг нь Уолл Стритийн шинжээчдийн төсөөллийг үлэмж давлаа.
Компанийн нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг буюу adjusted EPS 4.86 ам.доллар хүрсэн бол нийт орлого 43.8 тэрбум ам.доллар болсон байна.
Хамгийн том хөдөлгөгч хүчин нь дэлхий дайр байгуулагдаж буй AI дата төвүүдэд зориулсан NVIDIA GPU бүхий өндөр хүчин чадлын сервер, хадгалалт, сүлжээний төхөөрөмжүүдийн эрэлт огцом өссөн явдал байв.
📈 Яагаад хувьцаа ингэж огцом өсөв?
Dell-ийн AI серверийн орлого 16.1 тэрбум ам.доллар хүрсэн бол уламжлалт PC бизнесийн орлого 14.6 тэрбум ам.доллар орчим байв.
Өөрөөр хэлбэл Dell-ийн ирээдүйн өсөлт компьютерээс бус AI дэд бүтцээс хамаарах болсон гэсэн үг.
Компанийн мэдээлснээр AI бүтээгдэхүүний захиалга 24.4 тэрбум ам.доллар, харин нийлүүлэлт хүлээж буй захиалгын хэмжээ буюу backlog 51.3 тэрбум ам.долларт хүрсээ.
Энэ нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж амжааргүй байхад хэдийнэ худалдан авагчид дараалал үүсгэсэн гэсэн үг юм.
Dell 2027 оны нийт орлогын төлөвөө 165–169 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Энэ нь хийсвэр төсөөлөл бус өнөөдрийн бодит захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурласан тооцоо гэдгээрээ онцлог юм.
Dell АНУ-ын Батлан хамгаалах яамтай ойролцоогоор 9.7 тэрбум ам.долларын үнийн дүнтэй 5 жилийн гэрээ байгуулсан байна.
АНУ-ын Засгийн газрын байгууллагуудтай байгуулсан гэрээ нь тогтвортой мөнгөн урсгал, урт хугацааны баталгаатай орлогын эх үүсвэр гэж хөрөнгө оруулагчид үздэг.
AI-ийн ард сервер, сүлжээ, эрчим хүч, хөргөлт зэрэг асар том дэд бүтэц бий.
AI системийг ажиллуулахын тулд зөвхөн NVIDIA-ийн чип хангалтгүй. Сервер, хадгалалт, сүлжээ, хөргөлт, эрчим хүчний шийдэл, программ хангамжийн интеграчилал зэрэг бүтэн экосистем шаардлагатай байдаг.
Dell энэ экосистемийн төвд байрлаж байгаа нь хувьцааны өсөлтийн хамгийн том шалтгаан болж байна.
👤 Dell-ийн CEO хэн бэ?
Michael Dell — Dell Technologies-ийн үүсэн байгуулагч, Chairman & CEO.
Dell Technologies-ийн үүсэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нь Michael Dell юм.
Тэрээр 1984 онд Техасын Их Сургуульд суралцаж байхдаа компанийг байгуулсан бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн тэрбумтнуудын нэг болсон байна.
Dell-ийн хувьцааны огцом өсөлтийн дараа Michael Dell-ийн хөрөнгө 200 тэрбум ам.доллар давсан талаар олон улсын санхүүгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Dell-ийн хувьцаа эзэмшигчид
Компанийн нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо олон нийтэд бүрэн ил байдаггүй. Гэхдээ санхүүгийн тайлангуудаас үзвэл институцийн хөрөнгө оруулагчид 282 сая гаруй хувьцаа эзэмшдэг бөгөөд томоохон эзэмшигчдийн тоо 1,600 гаруй байна.
📎 Эх сурвалж
Dell-ийн хувьцааны өсөлт нь ганц компанийн амжилтын тухай түүх биш юм.
Энэ нь AI-ийн дараагийн том тулаан программ хангамж дээр биш, харин түүнийг ажиллуулах дата төв, сервер, эрчим хүч, сүлжээний дэд бүтэц дээр өрнөж байгааг харуулж байна.
Хэрэв AI-г алт гэж үзвэл NVIDIA нь алт олборлох машин үйлдвэрлэж байгаа бол Dell тэр олборлолтыг хийх хүрз, жоотуу, экскаватор, цахилгаан станцыг нийлүүлж буй компани гэсэн үг.
Тиймээс өнөөдрийн Dell-ийн өсөлт нь зөвхөн нэг компанийн хувьцааны өсөлт бус, AI эдийн засгийн дараагийн үе шат эхэлснийг илтгэх дохио байж болох юм.














