Home / Улс төр / Шортли тойм: Хойд Солонгосын сонгууль юу болов? Ким Жон Уны хувь заяа хэрхэх вэ?

Шортли тойм: Хойд Солонгосын сонгууль юу болов? Ким Жон Уны хувь заяа хэрхэх вэ?

Хойд Солонгосын ээлжит парламентын сонгууль 2026 оны 3 дугаар сарын 15-нд явагдсан бөгөөд тус улс 687 нэр дэвшигчдийг сонгож, Дээд Ардын Хурал буюу “Supreme People’s Assembly”-ийн 15 дахь бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлсэн байна. Энэ байгууллага нь үндсэн хуулийн дагуу улсын хууль тогтоох дээд байгууллага боловч бодит байдал дээр эрх баригч Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын шийдвэрүүдийг баталгаажуулдаг ямар ч хүчгүй, бэлгэ тэмдэг бүхий парламент гэж олон улсын ажиглагчид үздэг. Шинэ парламентын анхны чуулганыг 3 дугаар сарын 22-нд хуралдуулахаар товлосон байна.

Сонгуулийн санал хураалтын дүнгийн хувьд Хойд Солонгосын Төв Сонгуулийн Хороо 99.99 хувийн ирцтэй, сонгогчдын 99.93 хувь нь бүртгэлтэй нэр дэвшигчдийг дэмжиж, 0.07 хувь нь эсэргүүцсэн гэж мэдээлжээ. Үүний үр дүнд 687 суудал бүгд эрх баригч намын дэмжсэн нэр дэвшигчдэд очсон байна.

Энэ сонгуулийн хамгийн онцлог зүйл нь Хойд Солонгост өрсөлдөөнт олон намын сонгууль огт явагддаггүйд оршиж байна. Нэг тойрогт зөвхөн нэг нэр дэвшигчийг намаас илгээдэг бөгөөд тэр нэр дэвшигч нь эрх баригч тогтолцооны шүүлтээр орсон байдаг тул сонгогчид үндсэндээ “тийм” эсвэл “үгүй” гэсэн утгатай санал өгдөг. Түүнчлэн Хойд Солонгосын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд 17 нас хүрсэн иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг.

Гэхдээ хуулийн дагуу бүх иргэн санал өгөх эрхтэй мэт харагддаг ч бодит байдал дээр сонголт тун хязгаарлагдмал. Сонгогч саналын хуудсыг өөрчлөлгүйгээр хийх нь тухайн нэр дэвшигчийг дэмжсэнд тооцогддог. Харин эсэргүүцэх бол нэрийг нь дарж, тусгай журмаар “үгүй” гэсэн санал өгөх шаардлагатай байдаг гэж Хойд Солонгосын сонгуулийн тогтолцооны тайлбаруудад дурдсан байна. Энэ тогтолцоо нь өрсөлдөөнийг бараг үгүй хийж сонгууль нь бодлогын мэтгэлцээнээс илүү төрдөө үнэнч байдлыг хэмжих улс төрийн ёслол шинжтэй болгодог байна.

Олон хүнийг хамгийн их гайхшируулж буй зүйл бол “Ким Жон Унтай хэн өрсөлдсөн бэ?” гэх асуулт юм. Энэ асуултын хариулт нь ерөнхийлөгчийн шууд сонгууль биш учраас Ким Жон Ун өөрөө парламентын 687 нэр дэвшигчийн жагсаалтад багтаагүй, өөрөөр хэлбэл тэр энэ сонгуульд нэр дэвшигч болж шууд өрсөлдөөгүй юм. Тэр зөвхөн очиж саналаа өгсөн. Харин сонгуулийн дараа шинээр бүрдэх Дээд Ардын Хурлын анхны чуулган дээр улсын дээд удирдах албан тушаалтнуудыг, тэр дундаа Төрийн хэргийн комиссын ерөнхийлөгчийг сонгоно. Ким Жон Ун сонгуульд оролцоогүй ч эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн хэргийн комиссын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний дээд командлагч хэвээр байгаа бөгөөд 3 дугаар сарын 22-ны чуулганаар дахин томилогдох нь тодорхой харагдаж байна.

Энэ сонгуулиар хамгийн анхаарал татсан хүмүүсийн нэг нь Ким Жон Унын ийн дүү Ким Ё Жон байсан бөгөөд шинээр сонгогдсон гишүүдээс түүний нэр онцгойлон дурдагдсан байна. Энэ нь Ким Жон Уныг орлох шууд өрсөлдөгч гарч ирлээ гэсэн үг биш бөгөөд дэглэмийн дотоод хүчний бүтэц, залгамжлалын талаарх маргааныг дахин идэвхжүүлсэн хэрэг юм.

Дээд Ардын Хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нийтдээ таван жил байдаг. Мөн Төрийн хэргийн комиссын ерөнхийлөгчийн хугацаа ч парламентын хугацаатай адил таван жилийн мөчлөгтэй байдаг бөгөөд дахин дахин улирах хязгаар Үндсэн хуульд тодорхой заагдаагүй юм. Ийм учраас хэрэв 3 дугаар сарын 22-ны чуулганаар Ким Жон Уныг дахин сонговол тэр дараагийн парламентын мөчлөг дуустал, үндсэндээ дахин таван жилийн хугацаанд албан ёсоор удирдагч хэвээр үлдэнэ гэсэн үг.

Хойд Солонгосын энэ удаагийн сонгууль нь ардчилсан, өрсөлдөөнт сонгууль гэхээсээ илүүтэйгээр дэглэмийн дотоод зохион байгуулалтыг шинэчилж, парламентын шинэ бүрэлдэхүүнээ бүрдүүлж, улмаар Ким Жон Уны дээд эрх мэдлийг дахин албажуулах шат дараалсан улс төрийн ажиллагаа байлаа гэж дүгнэж байна.

Мөн 99.99 хувийн ирц, 99.93 хувийн дэмжлэг гэх тоонууд нь Пёньяны суртал ухуулгын хувьд “үндэсний нэгдэл”-ийг харуулах хэрэгсэл боловч бодит утгаараа сонголтгүй тогтолцооны дүр зураг хэвээр үлдсэнийг энэ удаагийн сонгууль дахин нотлон харуулж байна.

Ази тивд орших хаалттай боловч хүчирхэг нэгэн улсын сонгуулийг Шортли тоймлов.

Тоймч Х.Одхүү

NorthKorea #Election #Politics #KimJongUn #WorldNews #ShortlyтХойдСолонгос #Сонгууль #Дэлхий #УлсТөр #ShortlyNews

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
6:56 pm, Apr 20, 2026
temperature icon 12°C
clear sky
13 %
1011 mb
15 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:54 am
Sunset: 7:48 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
3°/12°°C 0 mm 0% 3 mph 13% 1011 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
2°/9°°C 0 mm 0% 3 mph 23% 1012 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
1°/5°°C 0 mm 0% 4 mph 36% 1013 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 7 mph 74% 1019 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-0°/-0°°C 0 mm 0% 6 mph 74% 1020 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 7 mph 45% 1017 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 32% 1014 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 14 mph 26% 1012 mb 0 mm/h