Alibaba компанийн хөгжүүлсэн Qwen хиймэл оюун ухааны загвар 700 сая таталт авч цахиур хагалж байна.
БНХАУ-ын Alibaba компанийн хөгжүүлсэн Qwen хиймэл оюуны загварууд Hugging Face платформ дээрх нийт таталтын тоо 700 саяд хүрч, дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг open source AI систем болсныг Qwen баг мэдээллээ.
Hugging Face-ийн статистик мэдээллээс харахад Qwen нь 2025 оны аравдугаар сард Meta-ийн Llama загварыг нийт таталтын тоогоор гүйцэж түрүүлсэн байна.
Qwen загварыг 2023 онд нээлттэй эх (open-source) хэлбэрээр гаргасан бөгөөд энэ нь Хятадын томоохон технологийн компаниас гаргасан анхны дотоодын том хэлний загвар (LLM) болж байв. Үүнээс хойш Qwen нь хөгжүүлэгчид, судлаачид, стартапуудын дунд хурдан тархаж, программчлал, контент үүсгэлт, дата шинжилгээ зэрэг олон салбарт ашиглагдаж байна.
Технологийн шинжээчдийн үзэж буйгаар Qwen-ийн амжилт нь Хятадын AI салбар гадаад загваруудаас хараат бус, өөрийн экосистемийг бүрдүүлэх шатанд орсныг харуулж байна.
Qwen-ийн 700 сая таталт нь зөвхөн Alibaba-ийн амжилт төдийгүй, Хятадын open-source хиймэл оюун дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болсны тод илрэл болж байна.
Qwen AI гэж юу вэ?
Qwen AI нь Alibaba-ийн хөгжүүлсэн том хэлний хиймэл оюуны загваруудын (Large Language Models, LLM) цогц шийдэл юм. Энэ нь текст ойлгох, бичих, код боловсруулах, зураг, видео боловсруулах, логик дүгнэлт хийх зэрэг олон төрлийн AI чадварыг нэгтгэсэн open-source хиймэл оюун ухаан юм.
Эх сурвалж: https://qwen.ai/home






