Home / Эдийн засаг, бизнес / Дональд Трамп Европын орнуудад тариф ногдуулахаа анхаарууллаа.

Дональд Трамп Европын орнуудад тариф ногдуулахаа анхаарууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгдэл хийхдээ АНУ Грийнландыг худалдан авах асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол Европын хэд хэдэн улсад шинэ гаалийн тариф оногдуулна гэж анхаарууллаа. Энэ нь Данийн захиргаанд байдаг Грийннландын асуудлаарх Трампын удаан үргэлжилсэн шахалтыг улам хурцатгаж байна.

Энэхүү гаалийн татварыг 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс Дани, Норвег, Швед, Франц, Герман, Их Британи, Голланд, Финланд улсаас импортлох бүх бараанд 10% тогтоож, 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс уг тарифыг 25% хүртэл нэмэгдүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээ нь Грийнландыг худалдаж авах хүртэл хүчинтэй үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Дональд Трамп цахим хуудастаа “АНУ олон зуун жилийн турш Дани болон Европын холбооны орнуудыг татвар болон бусад нөхөн төлбөр авалгүйгээр дэмжиж ирсэн. Одоо харин Дани улс буцааж өгөх цаг нь болсон. Дэлхийн энх тайван аюулд ороод байна” гэж бичжээ.

Энэхүү мэдэгдэл нь Европын орнуудын дунд эдийн засгийн болон улс төрийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Грийнланд нь стратегийн онцлог бүхий газар зүйн байршил, ашигт малтмалын нөөцөөрөө чухал бүс нутаг бөгөөд Дани улсын харьяанд байдаг автономит нутаг юм.

Дональд Трампын газар нутгаа тэлэх дүрэмгүй оролдлого нь 2026 оноос эхлэн зөвхөн газар нутгийн маргаан бус, олон улсын хэв журмыг алдагдуулах, АНУ болон Европын худалдаа, эдийн засаг, НАТО-гийн холбоотнуудын харилцаа, Арктикийн бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд нөлөөлөх томоохон сэдэв болон хувирч байна.

Эх сурвалж: Associated Press, CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *