Home / Улс төр / Давосын индэрт Трампын сонирхол татсан 3 өнцөг.

Давосын индэрт Трампын сонирхол татсан 3 өнцөг.

1. Грийнландыг өөртөө нэгтгэх гэсэн хүсэл зорилгоо давтан илэрхийлэв.

Трамп илтгэлдээ АНУ-д Грийнландын стратегийн ач холбогдол маш их гэдгийг онцолж, АНУ-ын аюулгүй байдлын хувьд газар зүйн чухал бүс нутаг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Грийнланд бол “манай газар” гэж тодорхойлж, Дани улсыг хамтран ажиллахыг уриаллаа.

Тэрээр уур амьсгалыг зөөллөж Грийнландыг өөрийн улсад нэгтгэхдээ цэргийн хүч ашиглахгүй гэдгээ олны өмнө батлан хэлэв. Энэ нь өмнөх өдрүүдэд ярьж байсан Грийнландыг хүчээр авах тухай бодлогоо эргэж харсан явдал байлаа.

2. Европын холбоо руу чиглэсэн ширүүн шүүмжлэл.

Трамп илтгэлдээ Европын зарим улс орнуудын эдийн засаг, эрчим хүч, цагаачлал, импортын бодлого зэргийг хатуу шүүмжилж “Европын зарим улсууд танигдахын аргагүй болсон” гэж хэлэв.

3. Татвар ба худалдааны хандлага.

Трамп татварын бодлогыг өөрийн ярианы гол сэдэв болгож, саяхан Европын 8 улсад тулгасан 10–25 хувийн импортын татварын бодлогыг цуцлах, NATO-тай Грийнланд болон Арктикийн аюулгүй байдлын ирээдүйн хэлэлцээрийг хийх тухай мэдэгдсэн нь Давосын илтгэлтэй холбоотой хамгийн эерэг том мэдээ байлаа.

Эх сурвалж: TIME, Business Insider, The Washington Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *