Home / Эдийн засаг, бизнес / Энэтхэг улс Европын Холбоотой чөлөөт худалдааны түүхэн хэлэлцээр байгууллаа.

Энэтхэг улс Европын Холбоотой чөлөөт худалдааны түүхэн хэлэлцээр байгууллаа.

Энэтхэг улс болон Европын Холбоо (EU) 2026 оны 1 дүгээр сарын 27-нд бараг 20 жил үргэлжилсэн хэлэлцээг эцэслэн өндөрлүүлж, түүхэн чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн цар хүрээ, ач холбогдлыг талууд “Mother of all deals” буюу “Бүх хэлэлцээрийн эх” хэмээн тодорхойлж байна.

Энэхүү гэрээ хэрэгжсэнээр Энэтхэг болон Европын Холбоог хамарсан чөлөөт худалдааны механизм бүрдэж, ойролцоогоор 2 тэрбум хүнтэй зах зээлд илүү нээлттэй, өрсөлдөх боломж бий болох юм.

Энэтхэг, Европын Холбооны бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт 2025 оны байдлаар 136 тэрбум ам.доллар байгаа бол тус хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр гаалийн татвараас жилд дунджаар 4.5 тэрбум ам.доллар хэмнэх тооцоо гарчээ. Мөн 2032 он гэхэд:

  • Энэтхэгийн экспорт 130 тэрбум ам.доллароос 200 тэрбум ам.доллар,
  • Европын Холбооны экспорт 80 тэрбум ам.доллароос 150 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна.

Хэлэлцээрийн хүрээнд автомашин, архи дарс, механизм, химийн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл зэрэг олон төрлийн бараанд татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна. Харин сүү, цагаан будаа зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэлэлцээрээс гадуур үлдээхээр тохиролцжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уг гэрээг “Олон улсын худалдааны түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлж, хоёр талд шинэ боломжууд нээхийн зэрэгцээ АНУ-ын өндөр тарифын бодлогоос үүдэх худалдааны эрсдэлийг бууруулах чухал алхам болохыг онцолсон байна.

Харин Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта уг хэлэлцээрийг БНХАУ-аас хамааралтай байдлыг багасгах, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх стратегийн шийдэл гэж тайлбарлажээ.

Мөн Европын Холбооны гүйцэтгэх засаглал болох Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлэхдээ “Бид өнөөдөр түүх бүтээж байна. Бид хоёр тэрбум хүнийг хамарсан чөлөөт худалдааны бүсийг бий болголоо” хэмээн онцолсон байна.

Одоогоор уг гэрээ хууль эрх зүйн хяналтын шатанд явагдаж байгаа бөгөөд хэдэн сарын дотор албан ёсоор хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.

Энэтхэг, Европын Холбооны энэхүү худалдааны хэлэлцээр нь зөвхөн хоёр талын худалдааг тэлэхээс гадна дэлхийн худалдааны шинэ тэнцвэр, стратегийн түншлэл болон нийлүүлэлтийн шинэ сүлжээний эхлэл болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: CNN

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
3:18 pm, Sep 13, 2026
temperature icon 17°C
clear sky
25 %
1025 mb
4 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
15°/16°°C 0 mm 0% 8 mph 28% 1026 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
10°/12°°C 0 mm 0% 1 mph 45% 1024 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 60% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 62% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 63% 1021 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 57% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 7 mph 33% 1016 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%