Home / Улс төр / АНУ, Ираны хооронд юу болж болох вэ? 7 боломжит хувилбар.

АНУ, Ираны хооронд юу болж болох вэ? 7 боломжит хувилбар.

АНУ, Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулбал Ойрх Дорнод, дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд асар том нөлөө үзүүлэх хэд хэдэн хувилбар яригдаж байна.

1.         Хязгаарлагдмал цохилт, дэглэм нуран унаж ардчилалд шилжинэ.

АНУ Ираны Хувьсгалт харуул (IRGC), пуужин, цөмийн байгууламжид нарийн, чиглэсэн цохилт өгч, энгийн иргэдийн хохирлыг бууруулна. Үүний дараа сул дорой болсон дэглэм нуран унаж, Иран ардчилсан улс болж дэлхийтэй дахин нэгдэнэ. Гэвч Ирак, Ливийн туршлагаас харахад энэ нь хамгийн өөдрөг боловч магадлал багатай хувилбар юм.

2.         Одоогийн дэглэм тогтсон хэвээр ч бодлогоо зөөлрүүлнэ.

“Венесуэлийн загвар”-ын дагуу Ираны засаг унахгүй ч АНУ-ын дарамтаар цөмийн хөтөлбөр, пуужин, бүс нутгийн зэвсэгт бүлгүүдийн дэмжлэгээ багасгана. Гэхдээ 47 жил өөрчлөгдөөгүй дэглэм ийм алхам хийх магадлал тун бага.

3.         Дэглэм нуран унаж, цэргийн шинэ засаг тогтоно.

Олон шинжээч үүнийг хамгийн бодитой хувилбар гэж үзэж байна. Эмх замбараагүй байдлын дунд IRGC-ийн генералууд засгийг гартаа авч, хатуу цэргийн дэглэм тогтож магадгүй.

4.         Иран АНУ болон хөрш улсуудад цохилт өгнө.

Иран АНУ-ын цэргийн баазууд (Бахрейн, Катар), эсвэл Израйл, Йордан зэрэг холбоотнуудын дэд бүтцэд пуужин, дроноор хариу цохилт өгөх боломжтой. 2019 онд Саудын Арабын газрын тосны байгууламжид өгсөн цохилт ийм эрсдэлийг харуулсан байдаг.

5.         Персийн буланд далайн мина тавина.

Страйт Оф Хормуз нь дэлхийн нефтийн 20–25%, LNG-ийн 20% дамждаг стратегийн хоолой. Мина тавивал нефтийн үнэ огцом өсөж, дэлхийн худалдаа, эдийн засаг доргино.

6.         АНУ-ын байлдааны хөлгүүдийг живүүлнэ.

“Swarm attack” буюу олон дрон, хурдны завиар зэрэг довтлох тактик хэрэглэвэл АНУ-ын хөлөг онгоц хохирох эрсдэл байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нэр хүндэд асар том цохилт болно.

7.         Дэглэм унаж, улс орон бүхэлдээ эмх замбараагүй байдалд орно.

Иргэний дайн, угсаатны мөргөлдөөн, дүрвэгсдийн хямрал үүсэж, 93 сая хүн амтай Иран бүс нутгийн хамгийн том тогтворгүй цэг болж болзошгүй. Хөрш орнуудын хамгийн их айж буй хувилбар энэ юм.

Дүгнэж хэлэхэд АНУ-ын цэргийн хүч Ираны хил орчимд төвлөрсөн энэ үед нэг буруу шийдвэр бүс нутгийн дайн, дэлхийн эдийн засгийн хүчтэй доргилт, урьдчилан таамаглах боломжгүй үр дагаврыг дагуулж болзошгүй байна. Цаашид юу болохыг ажиглах л үлдлээ.

Эх сурвалж: CNN, Shortly.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *