Home / Улс төр / Трампын мэдэгдэл

Трампын мэдэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 3 дугаар сарын 9-ний даваа гарагт мэдэгдэхдээ хэрэв Иран Ойрх Дорнодоос гарч буй газрын тосны тээврийг хаах юм бол АНУ довтолгоог илүү хүчтэй түвшинд хүргэнэ гэж анхаарууллаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ дайн хурдан дуусна гэж таамаглаж байгаагаа хэлжээ.

Трампын энэхүү мэдэгдэл нь дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсэж, газрын тосны үнэ огцом өсөж буурсан өдрийн дараа гарсан юм. Мөн Ираны аюулгүй байдлын байгууллагууд шинэ Дээд удирдагч Можтаба Хаменейг дэмжиж, ухрахгүй байх төлөвтэй байгаа талаар санаа зовнил нэмэгдсэн байна.

Трампын хэлснээр АНУ-ын цохилтууд Ираны агаарын хүчин болон тэнгисийн цэргийн хүчинд аль хэдийн их хэмжээний хохирол учруулсан гэв. Тэрээр мөн Иран Хормузын хоолойг хаах оролдлого хийвэл хатуу хариу өгнө гэж анхааруулсан байна. Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг.

Тэрээр “Бидэнд тэнд маш олон тэнгисийн цэргийн хөлөг онгоц бий. Бид дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжөөр мина шалгаж байна. Тэдний ихэнх хөлөг онгоц аль хэдийн далайн ёроолд байгаа. Хэрэв тэд үргэлжлүүлбэл бид тэднийг маш хүчтэй цохино. Тийм цохилт өгөх тул тэд ч, тэдэнд тусалж буй хэн ч тэр бүс нутагт дахин сэргэх боломжгүй болно” гэж мэдэгдсэн байна.

Харин үүний хариуд Ираны Хувьсгалт хамгаалагчид хэрэв АНУ болон Израйлын довтолгоо үргэлжилбэл бүс нутгаас нэг ч литр газрын тос гарахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.

Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийслэл Тегеран хотод шинэ Дээд удирдагчийг дэмжсэн мянга мянган хүний жагсаал болсон тухай харуулжээ. Шийт шашны энэ удирдагч Можтаба Хамений нь өмнөх удирдагч Али Хаменейн хүү бөгөөд Ираны аюулгүй байдлын байгууллагууд болон тэдний бизнесийн сүлжээний хүчтэй дэмжлэгийг авч байгаа юм.

Гэсэн ч зарим Иранчууд уг сонголтыг дэмжсэн бол нөгөө хэсэг нь энэ нь улс орны өөрчлөлтийн найдвар тасрах вий гэж болгоомжилж байна. Трамп ч мөн ийм байр суурь илэрхийлж, “Би үүнийг хэлэхийг хүсэхгүй байгаа ч Иранчуудын энэ сонголт өмнөхтэй адил асуудлыг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Тиймээс би тэдний сонголтод сэтгэл дундуур байна” гэж хэлжээ.

Израйлын талын мэдэгдэж буйгаар тэдний дайны зорилго нь Ираны шашны дэглэмийг унагаах явдал бөгөөд Иран дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол Хаменейн дараагийн удирдагчийг ч устгана гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын албан тушаалтнуудын ихэнх нь Вашингтоны зорилго нь Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг устгах гэж тайлбарлаж байгаа ч Трампын хэлснээр энэ дайн Ираны засгийн газар АНУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үед л дуусна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
4:45 pm, May 4, 2026
temperature icon 19°C
broken clouds
19 %
1000 mb
11 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 75%
Visibility: 10 km
Sunrise: 5:30 am
Sunset: 8:08 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
15°/19°°C 0 mm 0% 14 mph 19% 1000 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
12°/17°°C 0 mm 0% 12 mph 28% 1001 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
10°/13°°C 0.2 mm 20% 7 mph 41% 1003 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 6 mph 58% 1005 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
6°/6°°C 0 mm 0% 8 mph 66% 1007 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 9 mph 60% 1008 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 48% 1009 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 16 mph 46% 1009 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%