Home / Дэлхийн мэдээ / Канад улс: Сэтгэцийн эрүүл мэнд ба 9 хүний амь нас

Канад улс: Сэтгэцийн эрүүл мэнд ба 9 хүний амь нас

Канад улсын Британийн Колумби мужийн алслагдсан Тамблер-Риж хотын дунд сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас 9 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гарсан билээ.

Өнөөдөр Канад улсын Ерөнхий сайд Марк Карни болсон явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд “Эдгээр хүүхдүүд болон багш нар төсөөлшгүй харгислалын гэрч боллоо, манай улс бүхэлдээ та бүхэнтэй хамт байна” гэж мэдэгдэн Канадын төрийн бүх байгууллагууд болон Энхтайваны цамхаг (Peace Tower) дээрх төрийн далбааг 7 хоногийн турш бөхийлгөх тушаал өгөв. Тэрээр Герман улсад болох Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох байсан айлчлалаа цуцалж, дотоодын нөхцөл байдалд анхаарлаа хандуулж үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр Холбооны Нийтийн аюулгүй байдлын сайд Гэри Анандасанкариг илгээж байгаагаа мэдэгдлээ.

Амгалан тайван амьдралтай Канадад юу болов? Хэргийн талаарх гол баримтуудыг сийрүүлбэл:

Хэргийн газар: Британийн Колумби мужийн хойд хэсэгт орших, 2400 орчим оршин суугчтай Тамблер-Риж хотын дунд сургууль болон нэгэн хувийн орон сууцанд халдлага гарсан.

Хохирогчид: Сүүлийн үеийн мэдээгээр нийт 9 хүн амиа алдсаны дотор нэг багш, таван сурагч (11–13 насны) байгаа юм. Мөн 20 гаруй хүн шархаджээ.

Гэмт этгээд хэн байв: Цагдаагийн байгууллагаас халдагчийг 18 настай эмэгтэй Жэсси Ван Рүүтселаар (Jesse Van Rootselaar) болохыг тогтоосон. Тэрээр сургууль руу халдаж гал нээхээсээ өмнө гэртээ өөрийн ээж болон дагавар дүүгээ хөнөөсөн бөгөөд хэргийн дараа амиа хорлосон байдалтай олджээ. Халдагч нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан гэж мэдээлж байна.

Түүхэн нөхцөл байдал:

Энэхүү халдлага нь Канадын түүхэн дэх сургууль дээр гарсан хамгийн олон хүний амь насыг авч одсон хоёр дахь тохиолдол болж байна. Үүнээс өмнө 1989 онд Монреаль хотын “Ecole Polytechnique”-д гарсан халдлагаар 14 хүн амиа алдаж байжээ. Канад улс нь зэвсгийн хяналтын маш чанга хуультай тул ийм төрлийн халдлага харьцангуй ховор тохиолддог юм.

Эх сурвалж: Reuters

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
9:44 pm, Jun 13, 2026
temperature icon 11°C
scattered clouds
66 %
1009 mb
2 mph
Wind Gust: 2 mph
Clouds: 31%
Visibility: 10 km
Sunrise: 4:53 am
Sunset: 8:51 pm
Hourly Forecast
11:00 pm
temperature icon
11°/11°°C 0 mm 0% 3 mph 67% 1010 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 4 mph 73% 1010 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
9°/10°°C 0 mm 0% 4 mph 82% 1011 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
11°/11°°C 0.4 mm 40% 5 mph 81% 1011 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0.4 mm 40% 4 mph 59% 1011 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
19°/19°°C 0 mm 0% 9 mph 48% 1009 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
19°/19°°C 0 mm 0% 4 mph 48% 1007 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
17°/17°°C 0 mm 0% 2 mph 58% 1008 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%