Home / Дэлхийн мэдээ / Шортли тойм: Хормузын хоолой хаагдсанаас болж Суданд өлсгөлөн нүүрлэж эхэллээ.

Шортли тойм: Хормузын хоолой хаагдсанаас болж Суданд өлсгөлөн нүүрлэж эхэллээ.

Судан улс дөрөв дэх жилдээ иргэний дайнд шатаж, дэлхийн хамгийн ноцтой боловч хамгийн бага анхаарал татсан хүмүүнлэгийн хямралуудын нэг болон хувирлаа.

Энэ дайн анх ардчилалд шилжих боломжийг нээсэн мэт харагдаж байсан ч эцэстээ хоёр генералын эрх мэдлийн тэмцэл болон хувирч, улс орныг бүхэлд нь сүйрэл рүү түлхсэн юм. Суданыг олон жил засаглаж байсан Омар Аль-Башир 2019 онд огцорсны дараа Суданы зэвсэгт хүчин (SAF) болон Хурдан дэмжлэгийн хүчин (RSF) хамтран засгийн эрхийг барьж эхэлсэн.

Гэвч 2021 онд тэд иргэний засгийн газрыг хамтран түлхэн унагаж, улмаар хоорондын зөрчил хурцдаж, 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс ил тод зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн билээ. Өнөөдөр дайн тодорхой ялагчгүй, удаан сунжирсан хэвээр байна.

Армийн хүч нийслэл Хартум болон зүүн, хойд бүсийг хянаж байгаа бол RSF баруун Дарфур болон зарим стратегийн бүс нутгийг эзэмшсэн хэвээр байна. Засгийн газар 2026 онд Хартумд буцан ирсэн ч хотын дэд бүтэц, үйлчилгээ үндсэндээ нурж, амьдрал бараг зогсонги байдалд орсон байна.

Энэ дайнд хамгийн ихээр энгийн иргэд хохирч байгаа ба 50 сая хүн амтай орны тал хувь буюу 25 сая хүн хүнсний хүнд хямралд орж, 4 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдээд байна. Үүнээс 770 мянга орчим хүүхэд амь насаа алдах шууд эрсдэлтэй нөхцөлд байгаа нь нөхцөл байдал ямар ноцтой болсныг харуулж байна.

Түүнчлэн 2026 онд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүсийн тоо 33.7 саяд хүрэх төлөвтэй ч олон улсын санхүүжилт ердөө 16 хувьтай байна. Ялангуяа Дарфур бүс нутагт нөхцөл байдал бүр ч хүнд байна. RSF-ийн довтолгоо нь “Африкийн” угсаатны эсрэг чиглэсэн системтэй хүчирхийлэл болж, НҮБ-ын шинжээчид үүнийг геноцидын шинжтэй гэж дүгнэжээ. Зарим хорих байрыг бүр “нядалгааны газар” гэж тодорхойлсон нь энэхүү дайны харгис шинжийг илтгэж байна.

Улмаар зөрчил дотоод асуудлаас давж, бүс нутгийн геополитикийн тоглоом болж хувирсан бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улс RSF-д дэмжлэг үзүүлж байгаа бол Египет Суданы армийг дэмжиж байна. АНУ, Саудын Араб, НАЭ, Египет оролцсон дипломат оролдлогууд одоогоор бодит үр дүнд хүрээгүй хэвээр байна.

Нөхцөл байдлыг улам дордуулж буй нэг хүчин зүйл бол дэлхийн эрчим хүч, логистикийн сүлжээтэй холбоотой асуудал юм. Судан ургамлын бордооны импортоор Хормузын хоолойноос шууд хамааралтай бөгөөд АНУ, Ираны хурцадмал байдал энэ хоолойгоор дамжин өнгөрөх хөдөө аж ахуйн бараанд шууд дарамт үзүүлж байна.

Ийнхүү Суданд өрнөж буй дайн нь хүний амь нас, амьжиргаа, ирээдүйг сүйрүүлж буй дэлхийн хамгийн том хямралуудын нэг хэдий ч олон улсын анхаарал Ойрх Дорнодын зөрчилд төвлөрснөөс шалтгаалан “мартагдсан дайн” болон хувирчээ.

Тоймч: Х.Одхүү

Судан #Дарфур #Африк #Өлсгөлөн #Геноцид #Хүмүүнлэг #ХормузынХоолой #Shortlymn #Sudan #SudanWar #Darfur #ForgottenWar #HumanitarianCrisis #Famine #Africa

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
6:05 am, Jun 10, 2026
temperature icon 9°C
clear sky
70 %
1017 mb
4 mph
Wind Gust: 3 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 4:53 am
Sunset: 8:50 pm
Hourly Forecast
8:00 am
temperature icon
10°/13°°C 0 mm 0% 4 mph 66% 1017 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
14°/18°°C 0 mm 0% 5 mph 48% 1015 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
21°/21°°C 0 mm 0% 5 mph 23% 1011 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
22°/22°°C 0 mm 0% 3 mph 18% 1009 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
18°/18°°C 0 mm 0% 1 mph 28% 1009 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
14°/14°°C 0 mm 0% 4 mph 29% 1010 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
13°/13°°C 0 mm 0% 5 mph 31% 1010 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
12°/12°°C 0 mm 0% 5 mph 36% 1010 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%