Home / Эдийн засаг, бизнес / Иран дахь цэргийн ажиллагаа ба агаарын тээврийн салбарын уналт

Иран дахь цэргийн ажиллагаа ба агаарын тээврийн салбарын уналт

Ойрх Дорнод дахь цэргийн ажиллагаанаас үүссэн хурцадмал байдал дэлхийн агаарын тээврийн салбарт томоохон доргилт үүсгээд байна. Тус бүс нутгийн агаарын орон зай хэсэгчлэн хаагдаж, зарим улсын нисэх буудлууд халдлагад өртөж, аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн томоохон авиа компаниуд нислэгээ цуцалж, чиглэлээ өөрчилж эхэллээ.

Үүний улмаас 4,000 гаруй олон улсын нислэг саатаж, хэдэн зуун мянган зорчигч Дубай, Доха, Абу Даби болон Европ, Азийн дамжин өнгөрөх нисэх буудлуудад гацаад байна. Олон улсын агаарын тээвэрлэгчид болох Emirates, Etihad Airways, Qatar Airways, Air India, British Airways, Lufthansa, Air France-KLM, Wizz Air зэрэг компаниуд зарим чиглэлээ бүрэн зогсоож, заримыг нь хязгаарлалтай байдлаар гүйцэтгэж байгаа аж. Албан ёсны нэгдсэн тоо хараахан гараагүй ч шинжээчдийн тооцоогоор 100 мянгаас дээш зорчигч саатсан байх магадлалтай гэж үзэж байна.

Цэргийн үйл ажиллагааны нөлөө зөвхөн зорчигчдод бус, агаарын тээврийн салбарын санхүүд ч хүчтэй цохилт өгч байна. Агаарын тээврийн компаниудын зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 22 тэрбум ам.доллараар буурсан бол нислэг цуцлалт, нөхөн олговор, урт маршрут, түлшний үнэ өсөлт, дайны эрсдэлийн даатгал нэмэгдсэнтэй холбоотойгоор шууд болон шууд бус хохирол 1 тэрбум ам.доллароос давсан байна. Олон улсын нөхцөл байдал энэ хэвээр байвал нефтийн үнэ өсөж үйл ажиллагааны зардал нэмэгдэж, зарим чиглэлд зардал 20–25 хувиар өсөх эрсдэлтэй болжээ.

Энэхүү нөхцөл байдал нь COVID-19 цар тахлын дараах хамгийн том нисэхийн салбарын сорилт болж магадгүй гэж шинжээчид дүгнэж байна. Хэрэв Ойрх Дорнодод байдал намжихгүй цааш үргэлжилбэл нислэгийн үнэ өсөх, логистик болон карго тээвэрт саатал үүсэх, аялал жуулчлалын салбарт дарамт нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters, The Guardian, Financial Times

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
1:57 pm, Nov 13, 2026
temperature icon 4°C
scattered clouds
41 %
1018 mb
9 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 7:54 am
Sunset: 5:18 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 10 mph 41% 1018 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
-1°/2°°C 1 mm 100% 2 mph 59% 1019 mb 0.51 mm/h
8:00 pm
temperature icon
-4°/-1°°C 1 mm 100% 2 mph 76% 1021 mb 0.58 mm/h
11:00 pm
temperature icon
-7°/-7°°C 0.94 mm 94% 2 mph 92% 1024 mb 0.72 mm/h
2:00 am
temperature icon
-2°/-2°°C 1 mm 100% 4 mph 96% 1025 mb 1.02 mm/h
5:00 am
temperature icon
-10°/-10°°C 1 mm 100% 6 mph 92% 1027 mb 0.74 mm/h
8:00 am
temperature icon
-13°/-13°°C 0.8 mm 80% 6 mph 91% 1030 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
-8°/-8°°C 0 mm 0% 7 mph 80% 1031 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%