Афганистаны нийслэл Кабул хотын төвд байрлах 2000 ортой Омид эмнэлэгт 2026 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд дараалсан гурван хүчтэй дэлбэрэлт болж, барилгын хэсгүүд нурж, гал түймэр дэгджээ. Эрэн хайх, арах багууд шөнөжин нуранги дороос нас барагсад болон шархтнуудыг гаргах ажиллагааг явуулсан байна.
Талибаны засгийн газрын мэдээлснээр энэхүү халдлагын улмаас 400 гаруй хүн амиа алдаж, 250 гаруй хүн шархадсан бөгөөд хохирлын тоо нэмэгдэх магадлалтай байгаа аж. Мөн энэхүү аймшигт халдлагыг Пакистаны агаарын цохилттой холбоотой гэж буруутгасан байна.
Харин Пакистан улс үүнийг эрс үгүйсгэж, бидний зүгээс зөвхөн террорист бүлэглэлтэй холбоотой цэргийн байгууламжийг онилсон, хоёр дахь хүчтэй дэлбэрэлтүүд нь зэвсгийн агуулах байсныг илтгэж байна гэж мэдэгджээ.
Пакистаны зүгээс 2026 оны 2-р сараас эхлэн ил тод дайн зарласнаас хойш мөргөлдөөн эрчимжиж, удаа дараа харилцан цохилт өгч байгаа бөгөөд Кабул дахь энэ халдлага нь хамгийн их энгийн иргэний хохирол дагуулсан тохиолдол болж байна.
Энэ үйл явдал нь 2021 оноос хойш хоёр хөрш улсын харилцаа хурцдаж дайны байдалд шилжсэнтэй холбоотой бөгөөд 1893 онд тогтоосон боловч Афганистаны талаас хүлээн зөвшөөрдөггүй 2460км үргэлжилдэг Дурандын зурвас дахь хилийн маргаан нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байгаа билээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энэ үйл явдлыг буруушааж, хоёр талыг тайвшрахыг уриалсан ч аль аль тал нь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх байр суурьтай байгаа нь тус бүс нутгийг шинэ халуун цэг болгож байна.
Эх сурвалж: Reuters
#KabulAttack #Afghanistan #Pakistan #BreakingNews #WorldNews #shortlymn #Кабул #Афганистан #Пакистан #ШуурхайМэдээ #ДэлхийнМэдээ #шортлимн






