Home / Дэлхийн мэдээ / Колумбийн цэргийн нисэх онгоц осолдож, 66 алба хаагч амиа алдав.

Колумбийн цэргийн нисэх онгоц осолдож, 66 алба хаагч амиа алдав.

Колумбийн агаарын цэргийн C-130 Hercules нисэх онгоц 2026 оны 3-р сарын 23-ны өдөр өглөгийн 9 цаг 50 минутад баруун өмнөд Колумбийн Путумайо мужийн Пуэрто Легисамо хотоос нисэн гарсны дараахан газарт унаж, гал авалцсан байна. Нисэх онгоц ниссэн цэгээсээ цэгээсээ ердөө 1.5 км зайд унасан бөгөөд дотор нь байсан сум хэрэгслийн дэлбэрэлт нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Онгоцонд нийт 128 хүн зорчиж байсан бөгөөд үүний 115 нь армийн алба хаагч, 11 нь нисэх багийн гишүүн, 2 нь үндэсний цагдаагийн албан хаагч байсан байна. Колумбийн зэвсэгт хүчний дарга, Генерал Хуго Алехандро Лопез Барретогийн мэдээлснээр осолд 66 цэрэг амиа алдаж, 57 хүнийг авран хамгаалсан бол 4 алба хаагч одоог хүртэл олдоогүй байна гэжээ.

Агаарын цэргийн командлагч Карлос Фернандо Силва “нисэн гарсны дараа онгоцонд техникийн асуудал гарч, нисэх буудлаас 1,5 км зайд газарт унасан”-аас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Нутгийн иргэд мотоциклоор гэмтсэн цэргүүдийг авран хамгаалах ажиллагаанд нэн даруй туслан оролцсон бол цэргийн нисэх онгоцнууд шархтнуудыг Богота болон томоохон хотуудын эмнэлэгт хүргэн тээвэрлэсэн байна.

Батлан хамгаалахын сайд Педро Санчес осол нь “маш харамсалтай, гэнэтийн осол” байсан бөгөөд Путумайо мужид үйл ажиллагаа явуулдаг хууль бус зэвсэгт бүлэглэлийн халдлагын ямар нэгэн шинж тэмдэг алга гэж мэдэгдлээ. Осолдсон C-130 онгоцыг 2020 онд АНУ-аас Колумбид бэлэглэгдсэн бөгөөд 2023 онд гол эд анги солих томоохон засвар үйлчилгээнд орсон байна. Ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: NPR, CBS News, Al Jazeera

#ColombiaCrash #C130Hercules #PuertoLeguizamo #ШуурхайМэдээ #ДэлхийнМэдээ #Колумб #shortlymn #шортлимн

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%
loader-image
Ulaanbaatar
11:20 pm, Apr 20, 2026
temperature icon 0°C
clear sky
29 %
1013 mb
4 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:54 am
Sunset: 7:48 pm
Hourly Forecast
2:00 am
temperature icon
0°/1°°C 0 mm 0% 4 mph 35% 1014 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-1°/-1°°C 0 mm 0% 7 mph 53% 1017 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-0°/-0°°C 0 mm 0% 6 mph 73% 1020 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 7 mph 46% 1017 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 30% 1014 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 14 mph 26% 1012 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
5°/5°°C 0 mm 0% 4 mph 37% 1012 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
5°/5°°C 0 mm 0% 3 mph 38% 1012 mb 0 mm/h